Б.Баясгалан
03 сарын 05, 2020
Шинэ коронавирус голомтлон тархаад буй Итали улсаар дамжин ирсэн иргэд Улаанбаатарт ирээд тус улсад зорчсон түүхээ нуун, шууд ажилдаа очжээ.
Энэ талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "Өчигдөр Москва-Улаанбаатар чиглэлийн 7.15 цагийн онгоцоор ирсэн гэр бүлийн гурван хүн Итали улсаар дамжсан түүхээ бидэнд огт хэлэхгүйгээр буусан байсан.
Уг үйлдлийг хууль хяналтын бүх байгууллага, эрүүл мэндийн салбар хамтран ажиллаж тогтоосон.
Тэд хоёрдугаар сарын 12-нд Улаанбаатараас гарч яваад Женивээс Италийн Милан хот орсон. Буцаж Женивт ирээд Франц ороод дахин Женив ирээд Москвагаар дамжиж Улаанбаатарт ирсэн байна. Уг гурван хүн дээрх мэдээллээ нуусан. Иймд гэрийн хаягийг нь олж, хайж очсон. Тус хүн буугаад шууд ажил дээрээ очсон мэдээлэл авсан учраас ажлын газар холбогдох бусад байгууллагын камерыг шүүж холбогдох хүмүүсийн тандалт судалгааг хийсэн.
Энэ бол иргэн хүний маш хариуцлагагүй үйлдэл. Дэлхийн 79 оронд коронавирусийн халдвар тархсан. Энэ бол томуу биш. Маш эрсдэлтэй өвчин гэдгийг ДЭМБ, ЭМЯ-наас тогтмол анхааруулж байна. Энэ үед иргэн бүрийн хариуцлага маш чухал" гэдгийг хэллээ.
Мөн тэрээр "Өнөө өглөө Нурсултан-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор 27 зорчигч ирснээс нэгийг нь Бага баян сувилалтад ажиглалтад тусгаарласан. Мөн Туркиш Эйрлайнсийн онгоцоор 230 зорчигч ирсэн. Тэднээс Итали улсад зорчсон хоёр монгол иргэнийг ХӨСҮТ-д тусгаарласан" хэмээлээ.
Өнөөдрийн 10.00 цагийн байдлаар шинэ коронавирус дэлхийн 79 оронд бүртгэгдэж, нийт 95424 хүн халдвар авснаас 3283 нь нас баржээ. Өвчлөл БНСУ, Япон, Итали, Ирак, Иран, Герман, Испани, Франц зэрэг орнуудад голомтлон тархаж, Унгар, Польш, Слован гэсэн гурван оронд анхны батлагдсан тохиолдол бүртгэгдсэн байна.
Сэтгэгдэл бичих (26)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [66.181.161.54] ・ 2020.03.06 Хариулах
Ямар муухай санаатай бэртэгчин хүмүүс вэ. Дэлхий нийтээр шахуу тараад байгаа Нийгмийн аюулт өвчин болоод байхад хэнэггүй явж очоод байхдаа яахав дээ. Тэндээс ирсэнээ нуудаг нь бүүрч өөдгүй хүн чанаргзй үйлдэл байна. Шоронд хий. Хуулийн хариуцлагад тат. Өөдгүй бэртэгчингүүдийг.
Зочин [103.10.23.225] ・ 2020.03.06 Хариулах
Манайхан сайн ажиллаж явсан замналыг нь тодруулж байгаа сайн ч ийм ухамсаргүй хүмүүсийн гайгаар түүгээр явсан гайг үүгээр болгох нь энүүхэнд байна даа. Тэр нэг их штампыг харсангүй гээд байгаа хэл ам нь загатнасан нөхдүүд Европын холбоо дотроо хаагуур, юугаар явснаа тухайн хүн өөрөө л хэлэхгүй бол хаагуур орсон, хаагуур гарсан л штамп дарагдсан байдаг гэдгийг ойлгоод өөрсдийнхөө ажлыг сэтгэлээсээ хийж байгаа нэг хэсгээ өөрийнхөө ухвар мөчид сэтгэцээрээ урмыг нь хугалахаар, ууцийг нь хугал гэдэг шиг битгий ухаантай дүр эсгээд амьдралд садаа болоод байцгаалдаа.
Зочин [176.63.20.197] ・ 2020.03.06 Хариулах
Ямар хариуцлаггүй,ухамсар дорой,толгой нь олгой болчихсон хүмүүс вэ?Ийм хүмүүсд хар тамга дараад, өндөр торгууль ноогдуулах хэрэгтэй ш дээ.Завхарсан юмнууд
Зочин [64.119.23.7] ・ 2020.03.06 Хариулах
Хөгийн хар хулгай вэ
Зочин [106.180.38.43] ・ 2020.03.06 Хариулах
Ингэж эрсдэл дагуулаад байгаа хүмүүст 5,10 жилээр хилийн хориг тавих талаар хэлэлцсэн нь дээр байх. Ийш тийш явах дуртай хүмүүс олширсон. Ядаж баригдвал гадагшаа гарч болохгүй болохоо мэдвэл худлаа ярихаа болих биз.
Зочин [66.181.161.43] ・ 2020.03.06 Хариулах
Mash hatuu sanuulaad heden jiliin hiliin horio tawiad deerees ni ayul zanal hiilsen zawdsa undesleleer haruigslaga huleelhemeer yum mgld corona orj irj bid togtoon diilehgui l bolvuudaaa uneheer aidasgai bn shv
Зочин [178.43.207.206] ・ 2020.03.05 Хариулах
Шенгений улсуудад зорчиход онгоцоор ч ниссэн бай штамп дардаггүй. Тииймд иргэн бүр өөрсдөө ухамсраараа иргэниихээ үүргийг л биелүүлэх үүрэгтэй.
Зочин [66.181.161.111] ・ 2020.03.05 Хариулах
Паспортыг нь сайн шалгаж оруулаач ээ. Тэгээд нэээг их "хайж оллоо" гэж хөөрцгөөх юм. Бөөн чирэгдэл зардал болгоод л, тийм баян улс билүү. Штампыг нь харахад л бүх зам тод шдээ
Зочин [202.126.89.199] ・ 2020.03.06 Хариулах
Европоор тэнэхэд штамп бхгүй ээ мангараа
Зочин [66.181.161.50] ・ 2020.03.05 Хариулах
Eр нь газар тэнгэрийн бүх хилээ хааччиж болддоггүй юмуу иймэрхүү ухамсаргүй амиа бодсон муусайн новнууд их бгаа шүү дээ бүхэл бүтэн улс орны ард иргэдийн асуудал яригдаж байхад ёстой эргүү новшнууд хариуцлага хүлээлгэх хэрэгтэй
Зочин [203.91.115.50] ・ 2020.03.05 Хариулах
Наад хил гааль мхг хүмүүс үхсэнээ хииж цалин авдаг юм бэ мэдээгээр худалаа шоудаад п..да нар чинь
Зочин [139.5.216.11] ・ 2020.03.05 Хариулах
Iim hachin yumnuudiig hileer garah oroh erhiig ni 1-2 jileer hascheh
Зочин [66.181.161.72] ・ 2020.03.05 Хариулах
Оруулахдаа хаанаас явж буй бас тамгаа харжиймаар юмаа. Түүхээ хэлээгүй зөрчлийн торгууль оногдуулаачээ
Зочин [202.9.46.185] ・ 2020.03.06 Хариулах
Европд, шенгений орнуудад онгоцоор явсан ч штап дардаггүй юм!!!! Эхлээд энийгээ мдээд авчих??! Дараа нь шүүмжлэхэд оройтохгүй
Зочин [83.189.190.19] ・ 2020.03.05 Хариулах
Яасан амиа бодсон тэнэг хар хогнууд бэ .
Зочин [66.181.161.12] ・ 2020.03.05 Хариулах
Италид очоогүй ч хамт онгоцонд ирсэн хүмүүс бас халдвар авна биздээ.?????
Зочин [158.208.192.248] ・ 2020.03.05 Хариулах
Аймгийн хувиа хичээсэн тэнэгүүд байна даа.
Зочин [202.126.89.96] ・ 2020.03.05 Хариулах
passportiig ni uzdeggui yumuu medeej stamp ni bgaashdee. uursduu ingej ajillaad bhdaa yadgiim
Зочин [202.9.46.185] ・ 2020.03.06 Хариулах
Европд, шенгений орнуудад онгоцоор явсан ч штап дардаггүй юм!!!! Эхлээд энийгээ мдээд авчих??!
Зочин [122.201.31.43] ・ 2020.03.05 Хариулах
schengen dotroo shtamp daragddaggui yum hun uuruu l helehgui bol medeh bolomjgui yumaa medej comment bichmeer yum daa
Зочин [81.182.207.91] ・ 2020.03.05 Хариулах
Shtamp geh yum baidaggui yumaa
Зочин [66.181.180.176] ・ 2020.03.05 Хариулах
ямар балиар ухамсаргүй хүмүүс вэ нѳгѳѳ солонгос эмэгтэй шиг сүйрүүлэх нь бна шүүдээ хуулийн хариуцлага хүлээлгэ түүхээ худал мэдүүлж л бдаг олохгүй гэж бодсон байхдаа гол нь эрсдэл нь хамгийн аймаар амиа хичээгчид юмдаа
Зочин [122.201.24.130] ・ 2020.03.05 Хариулах
Ухамсар муутай хүмүүс их шүү
Зочин [192.82.65.120] ・ 2020.03.05 Хариулах
сайн шалга
Санал болгох
1 Сонгогчийн боловсрол: Таны сонгох нэр дэвшигч итгэлтэй хүн мөн үү?
2 Х.Алтантуяа: Хүүхдийг сургая гэвэл багш хүн маш нарийн мэдрэмжтэй байх хэрэгтэй
3 Айлын хүүхдүүд айхтар: Улс орнууд уур амьсгалын өөрчлөлттэй хэрхэн тэмцэж байна вэ?
4 Голомт банк "Оюутны тэтгэлэгт хөтөлбөр"-өөө шинэчлэн 20 дахь жилдээ зарлалаа
5 Зөвлөгөө: Өсвөр насны хүүхдийнхээ сэтгэл зүйг ойлгож, дэмжих нь
Холбоотой мэдээ
Эрүүл мэнд
Омикрон хувилбараар халдварласан хүүхдүүд илүү хүндээр өвдөж байна уу?
Л.Дэлгэрмаа ・ 01 сарын 19, 2022
Эрүүл мэнд
Өрхийн эмнэлэгт үзүүлсэн хүүхдүүдийн 32.1 хувь нь томуугийн оноштой байна
Альгирмаагийн Энэрэл ・ 03 сарын 21, 2022
Нийгэм
Сүүлийн 24 цагт 639 хүнээс коронавирус илэрснээс 37 нь орон нутагт бүртгэгджээ
Б.Баясгалан ・ 05 сарын 10, 2021
Нийгэм
Монгол эрдэмтдийн бүтээсэн шүлснээс коронавирус илрүүлэх оношлуурыг ЭМЯ хүлээн авлаа
Б.Баясгалан ・ 04 сарын 21, 2021
Нийгэм
Вакцинжуулалтыг маргаашаас үргэлжлүүлнэ, хэзээ, хаана хийлгэхийг нь иргэн бүрт утсаар мэдэгдэнэ
Б.Баясгалан ・ 04 сарын 22, 2021
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 24-р байр
© 2017-2024 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.