Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Гэр бүлийн үнэт зүйлийн тухай өгүүлэх 'Надтай үлдээч' | Peak News

Гэр бүлийн үнэт зүйлийн тухай өгүүлэх "Надтай үлдээч"

Х.Оргил
08 сарын 21, 2019

Мэргэжлийн урлагийн ууган байгууллага УДЭТеатрын уран бүтээлчдийн хувьд  2019 онд Л.Өлзийтөгсийн зохиол "БҮСГҮЙН ЗУРВАС", Ц.Балдоржийн зохиол "ХАЙРЫН ВИЗ" жүжгүүдийг тайзнаа амилуулж үзэгчдийн хүртээл болгосон билээ.

Тэгвэл эрдмийн театр 2019 оны гуравдахь шинэ уран бүтээлээ үзэгчдийн хүртээл болгохоор бэлтгэл ажилдаа оржээ. Жил ирэх тусам залуу уран бүтээлчдээр бүл нэмж буй тус театрын удирдлага, уран сайхны зөвлөл ээлжит шинэ уран бүтээлийн багийг залуу уран бүтээлчдээр бүрдүүлсэн байна.

Зохиолч О.Элбэгтөгсийн "НАДТАЙ ҮЛДЭЭЧ" зохиолыг залуу найруулагч СТА А.Чингүн уянгын драмын жүжиг болгон тайзнаа амилуулж буй бол тус жүжгийн дүрүүдэд жүжигчин СТА Б.Шинэбаяр, Д.Асардарь МУГЖ Б.Жаргалсайхан, МУГЖ Г.Урнаа, СТА О.Гэрэлсүх, СТА Ц.Баясгалан, СТА М.Тогтохжаргал СТА Э.Тодгэрэл, Б.Золжаргал Ц.Жаргалсайхан болон театрын залуу уран бүтээлчид ажиллаж байгаа аж. Жүжгийн зөвлөх найруулагчаар УДЭТеатрын ерөнхий найруулагч төрийн соёрхолт Н.Наранбаатар, ерөнхий зураач СТА Ч.Батболд, хувцасны зураач СТА Д.Мягмарсүрэн, хөдөлгөөний найруулагч СТА Х.Хашхүү, хөгжмийн зохиолч Ж.Батдөл, дууны найруулагч СТА Б.Батсайхан нар ажиллаж байна.

Энэхүү жүжиг нь орчин үеийн залуусын үерхэл, нөхөрлөл, хайр дурлал, гэр бүлийн үнэт зүйл болоод түүний үнэ цэнийн тухай өгүүлэх бөгөөд есдүгээр сарын 6-ны өдөр үзэгчдийн хүртээл болох юм.

Холбоотой сэдвүүд

жүжиг удэт

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.