Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Гэрэлт гудамжны үйл ажиллагааг тогтмол хянаж, зөрчлийг арилгана | Peak News

Гэрэлт гудамжны үйл ажиллагааг тогтмол хянаж, зөрчлийг арилгана

Б.Баясгалан
07 сарын 18, 2018

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотыг “Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлал, соёл, санхүүгийн төв” болгох зорилтын хүрээнд Сөүлийн гудамжинд 2017 оны 05 дугаар сард тохижилт, засварын ажил хийж, “Шөнийн гэрэлт гудамж” төслийг хэрэгжүүлж буй юм.

Төслийн өдөр тутмын үйл ажиллагааг менежментийн багт хариуцуулан ажиллуулж байгаа боловч сүүлийн үед төслийн үйл ажиллагаатай холбоотойгоор оршин суугч, иргэдээс олон тооны гомдол, мэдээлэл ирэх болсон байна. Иймд Нийслэлийн Засаг даргын А/648 дугаар захирамжаар Улаанбаатар хотын Ерөнхий менежерээр ахлуулсан, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Аялал жуулчлалын газар, Соёл урлагийн газар, Онцгой байдлын газар, Өмчийн харилцааны газар, Хот тохижилтын газар, СБД-ийн Засаг даргын Тамгын газар, Татварын хэлтэс, холбогдох ТББ-уудын төлөөлөл 25 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг байгуулжээ. Тус ажлын хэсэг “Шөнийн гэрэлт гудамж”-ны үйл ажиллагаа, ашиглалт, үйлчилгээнд энэ сарын 13-наас эхлэн байнгын хяналт тавин ажиллаж буй аж.

Ажлын хэсэг долоо хоног тутам хуралдан, төслийн үйл ажиллагаатай холбоотой тулгамдсан асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэж, иргэдийн ая тух, аюулгүй байдал, “Шөнийн гэрэлт гудамж”-ны ашиглалт, үйлчилгээний хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллах юм байна.

Холбоотой сэдвүүд

гэрэлт гудамж нийслэл шалгалт

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.