Видео: Гэрлэлтийн талаар ганцхан минутын кино олон улсын шагнал авчээ

Х.Оргил
01 сарын 12, 2022

Ираны 20 настай кино найруулагч Сайд Мохаммад Херадманд гэрлэлтийн талаар 60 секундийн кино хийсэн нь олон улсын Luxor Film Festival наадмаас шагнал авчээ.

Пүрэв гаригийн залбирал гэдэг нэртэй уг кинонд нэгэн өндөр настай гэр бүл автомашиндаа Персийн яруу найрагч Хафизын шүлгийг бие биедээ уншиж өгч байгаа гардаг. Энэ хэсэгт гэрлэн дохион дээр зогсох хооронд хажууд нь ирж зогсох автомашинд хоорондоо маргалдаж байгаа нэгэн залуу гэр бүлийг анзаарснаар үйл явдал үргэлжилнэ.

Тус бүтээл хайр дүүрэн гэрлэлт хэрхэн эргэн тойрны хүмүүсээ эвлэрүүлж, бусдын гэрлэлтийг аварч байдгийг харуулжээ.

Хөгшин эр өөрийнхөө эхнэрийн булшийг эргэхээр явж байсан нь тэр бөгөөд тэдний хайр одоо ч хүчтэй хэвээр, түүнтэйгээ оюун санаагаараа харилцдаг тухай гарч буй нь сэтгэл хөдөлгөм.

Исламын шашны ёсонд долоо хоногийн Пүрэв гариг бүр тэнгэрийн оронд очсон хайртай хүмүүсийнхээ шарилыг эргэж, цэцэг тавьж, залбирал үйлддэг байна.

Бичлэг үзэх:

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.