Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Германчууд блокчэйнийг санхүүгийн зах зээлд нэвтрүүлэх шаардлагатай гэж үзлээ | Peak News

Германчууд блокчэйнийг санхүүгийн зах зээлд нэвтрүүлэх шаардлагатай гэж үзлээ

Х.Оргил
11 сарын 02, 2018

Германы Төв банк (Deutsche Bundesbank), хөрөнгийн бирж (Deutsche Boerse- DB) хамтран блокчэйнд суурилсан гүйлгээний технологийн туршилтыг хийж амжилттай дуусгалаа.

10 сарын 25-нд нийтлэгдсэн DB-ийн тайланд дурдсанаар 2016 онд эхлүүлсэн уг туршилтын зорилго нь блокчэйн шийдлийг ашиглан бондын амьдралын бүх мөчлөгүүдийн боломжийг шалгаж үзэх явдал байсан бөгөөд туршилтыг амжилттай дуусгасан байна.

Туршилтаар гүйлгээний боломжит хэмжээ болон боловсруулалтын хурдыг Hyperledger Fabric ба санхүүгийн салбарын блокчэйн-шийдэл гэгддэг Digital Asset дээр шалгаж үзжээ. DB-ийн ажилтнууд туршилтын явцад системийн бүтээмжийг ихээхэн хэмжээгээр нэмэгдүүлж чадсан болохыг тайландаа тэмдэглэжээ.

Тайланд блокчэйн-технологийг ашиглахын гол сул талуудыг хүлээлтийн хугацаа урт, CPU ашиглалтын түвшин өндөр гэж үзсэн бол давуу талууд нь системийн тогтвортой байдал, хамтарсан өгөгдлийн баазтайгаас зөрөлдөөнийг зохицуулах зардал хямд болохыг тодорхойлжээ.

Судалгааны үр дүнд үндэслэн Төв банк болон DB блокчэйн шийдлийг санхүүгийн зах зээлийн хэрэгцээнд нэвтрүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлтэнд хүрсэн байна. Тав банкны Удирдах зөвлөлийн гишүүн Бюркхарт Бальц (Burkhard Balz):
« Анхнаасаа санхүүгийн салбарын хэрэгцээг тооцоолон бүтээсэн хязгаарлагдмал хандалттай энэ систем нь өөрийг ажиллах чадвартай гэдгээ нотлон харууллаа » гэж хэлэв. 

Эх сурвалж: Крипто доогтэр

Холбоотой сэдвүүд

блокчейн герман

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.