Б.Баясгалан
04 сарын 14, 2020
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Шинэ коронавирус энэ оны нэгдүгээр сарын 9-нд анх БНХАУ-ын Ухань хотод илэрснээс хойш өнөөдрийг хүртэлх гурван сарын хугацаанд Нийслэлийн онцгой комисс болон Засгийн газрын шийдвэрийн дагуу нийслэлд хөл хорио тогтоож, шалган нэвтрүүлэх товчоод болон бусад газарт хяналт хийж, холбогдох зөвлөгөө мэдээллийг иргэдэд өгөн ажиллаж буйгаа мэдэгдлээ.
Энэ үеэр Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа "Нийслэлийн шуурхай штаб 24 цагаар ажиллаж байна. Мөн 9 товчоонд цагдаа, мэргэжлийн хяналт, мал эмнэлэг, онцгой байдлын ажилчид үүрэг гүйцэтгэж байна. Шинэ коронавирус болон томуу, томуу төст өвчний халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд нийслэлийн төр, захиргааны байгууллагын алба хаагчид эргүүлээр ажиллаж байна. Нийт 977 төрийн албан хаагч 256 чиглэлд ажиллаж, 2385 зөрчил илрүүлэн тухай бүрт нь шийдвэрлэж, иргэдэд мэдээлэл өгсөн. Мөн нийслэлээс гарах, орох товчоодод тандалт хийж байна.
Одоогийн байдлаар 1.696.303 хөдөлгөөн бүртгэгдсэн. 24 цагийн хугацаанд 60.651 орох, гарах хөдөлгөөний тандалт судалгаа хийгдсэн" хэмээлээ.
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Л.Зэндмаа "Коронавирусийн халдвараас сэргийлэх зорилгоор тусгай үүргийн онгоц, орон нутгийн боомтуудаар ирж буй иргэдийг эмнэлэг, тусгаарлах байруудад 14-21 хоног тусгаарлаж байгаа. Эдгээр иргэд гараад 14 хоног гэрийн тусгаарлалтад байх ёстой. Үүнд дүүрэг, өрхийн эрүүл мэндийн төвүүд хяналт тавьж байна. Гуравдугаар сарын 24-нөөс дөрөвдүгээр сарын 13-ныг хүртэлх хугацаанд нийт 2509 хүнийг хяналтад авах ёстойгоос 1727 хүнийг хяналтад авсан. Үлдсэн хүмүүс тусгаарлагдах байраас гараагүй байгаа. 1727 хүний 1208-ыг нь өрхийн эмнэлгийн хяналтад авсан. Гэрийн тусгаарлалтын хугацаа дуусч, хяналтаас гарсан 502 хүн байна. 51 хүн орон нутаг руу шилжсэн.
Гэртээ тусгаарлагдаж буй хүмүүсийн олонх нь өөрийн болон бусдын, улсынхаа төлөө дүрэм журмаа мөрдөн маш сайн байгаа. Гэхдээ зарим иргэн өгсөн хаяг дээрээ байхгүй, утсаа салгаад хаана байгаа нь мэдэгдэхгүй байх, тусгаарлалтын горим зөрчиж гадуур явах, орон нутаг руу зорчсон тохиолдол гарсан. Ийм иргэдийн мэдээллийг цагдаагийн байгууллагад өгөн олуулж байгаа.
Иймд тусгаарлалтаас гараад гэрийн ажиглалтад байгаа иргэд Улсын онцгой комиссоос өгсөн зөвлөмжийн дагуу 14 хоног гэрээсээ гарахгүй, өөрийгөө ажиглах шаардлагатай. Гэр бүлийнхэн нь түүнд тусгаарлах орчныг нь бүрдүүлэх, халууныг нь өдөрт 2 удаа үзэх, дахрлааг нь дэмжих, хэрэгтэй зүйлсээр нь хангах, гэрээс гарахгүй байх нөхцөлийг нь бүрдүүлж өгөх шаардлагатай" хэмээлээ.
Сэтгэгдэл бичих (5)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [66.181.178.69] ・ 2024.03.31 Хариулах
уул уурхайн компануудын ажилчдыг ЭМ узлэгт хамруулах шаардлагатай байна.тэд хэдий эмчтэй ч тэдний ажилчдаас арьс онгоний болон бэлгийн замын овчлол илэрч байна
Зочин [103.229.123.10] ・ 2020.04.17 Хариулах
Эрхээ л яриад бга эдгээр хүмүүст үүргийн сануулаахгүй бга нь маш буруу, тэр хүний эрх нь бусдын амгалан байх эрхээр хязгаарлагдана. Зарлаж хуулийн хариуулага тооцо
Зочин [202.126.88.187] ・ 2020.04.14 Хариулах
Хуулийн хариуцлага тооцоочээ!!!!
Зочин [202.9.46.55] ・ 2020.04.14 Хариулах
Ийм муухай зан гаргах бсан бол яах гэж ирсэн юм бэ. Гадна бусдадаа гай чирээд.
Зочин [202.21.107.116] ・ 2020.04.14 Хариулах
Тэгээд хуулийн хариуцлагаа тооцолдоо хурдан тэгэхгүй бол дараа дараагийх нь гарлаа ш дээ
Санал болгох
1 Сонгогчийн боловсрол: Таны сонгох нэр дэвшигч итгэлтэй хүн мөн үү?
2 Х.Алтантуяа: Хүүхдийг сургая гэвэл багш хүн маш нарийн мэдрэмжтэй байх хэрэгтэй
3 Айлын хүүхдүүд айхтар: Улс орнууд уур амьсгалын өөрчлөлттэй хэрхэн тэмцэж байна вэ?
4 Голомт банк "Оюутны тэтгэлэгт хөтөлбөр"-өөө шинэчлэн 20 дахь жилдээ зарлалаа
5 Зөвлөгөө: Өсвөр насны хүүхдийнхээ сэтгэл зүйг ойлгож, дэмжих нь
Холбоотой мэдээ
Эрүүл мэнд
Өрхийн эмнэлэгт үзүүлсэн хүүхдүүдийн 32.1 хувь нь томуугийн оноштой байна
Альгирмаагийн Энэрэл ・ 03 сарын 21, 2022
Нийгэм
Коронавирусын эсрэг хэрэглэх шинэ эмийг Монголд оруулж ирнэ
Л.Дэлгэрмаа ・ 07 сарын 21, 2021
Нийгэм
Өнөөдрөөс боловсролын байгууллагын багш, хавдартай иргэдэд гурав дахь тунг хийж эхэллээ
Буяндэлгэрийн Мөнхчимэг ・ 08 сарын 30, 2021
Эрүүл монгол хүн
Ковидын дараах сэргээн засах тусламж, үйлчилгээг үзүүлж эхэллээ
Л.Дэлгэрмаа ・ 08 сарын 27, 2021
Нийгэм
Төрийн албан хаагчдыг гурав дахь тунд хүчээр хамруулаагүй
Буяндэлгэрийн Мөнхчимэг ・ 08 сарын 18, 2021
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 24-р байр
© 2017-2024 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.