Гэртээ өөрийгөө тусгаарлах үүргээ биелүүлээгүй бол хоёр жил хорих ял онооно

Х.Оргил
05 сарын 31, 2020

"COVID-19” халдварын тохиолдлын тоо 5 сая 905 мянга давж, эдгэрсэн хүний тоо 2 сая 579 мянгад хүрлээ.

АНУ-ын Миссури мужийн иргэн коронавируст халдвар туссаныхаа дараа Америк цэргүүдийн дурсгалын хүндэтгэх баярт оролцсоны дараа халдварыг тараажээ.

Үүний улмаас баярт оролцсон бааранд орсон иргэдийн дунд тархвар зүйн судалгаа хийж байгаа юм. Энэхүү жишээтэй холбогдох олон тохиолдол гарч байгаа учир зарим улс орнууд коронавируст халдварын үед авах арга хэмжээгээ чангатгажээ. Тухайлбал Солонгос улсад эмнэлэгийн тусгаарлалтаас гараад 14 хоногт гэртээ тусгаарлах журмаа биелүүлээгүй иргэнийг 2 жил хүртэл ял оноох шийдвэр гарсан байна.  Англи улсад ч мөн гэртээ тусгаарлагдах үүргээ биелүүлээгүй иргэдийг торгох, хорих шийтгэл оногдуулж байгаа аж.

Холбоотой сэдвүүд

коронавирус тусгаарлах байр

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.