Гишүүдийн 66.7 хувь нь сайд Ц.Цогзолмааг огцруулахыг дэмжлээ

Б.Баясгалан
12 сарын 11, 2018

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдөр хуралдаж, БСШУС-ын сайд Ц.Цогзолмааг огцруулах тухай асуудлыг хэлэлцлээ.

Хуралдааны төгсгөлд БСШУС-ын сайд Ц.Цогзолмааг огцруулахыг дэмжиж байна гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 12 гишүүний 8 нь буюу 66.7 хувь нь дэмжлээ.

Ингэснээр тус байнгын хорооны гишүүдийн олонхын саналаар сайд Ц.Цогзолмааг огцруулах нь зүйтэй гэж үзэв.

Холбоотой сэдвүүд

сайд уих ц.цогзолмаа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.