Гишүүдийн 89.9 хувь нь Ц.Нямдоржийг дэмжиж сайдаар томилов

Л.Баяржаргал
10 сарын 18, 2017

Засгийн газрын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайдаар Ц.Нямдоржийг томилох саналыг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж, гишүүдийн 89.9 хувь нь дэмжлээ.

Цэндийн Нямдорж 1956 онд Увс аймгийн Малчин суманд төрсөн. ЗХУ-ын Ленинград хотын Улсын их сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн. Тэрээр хууль зүйн яамны сайдаар гурван удаа, дэд сайдаар нэг удаа томилогдон ажилласан бөгөөд УИХ-ын гишүүнээр долоо дахь удаагаа сонгогдон ажиллаж буй туршлагатай улс төрч юм.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.