Хурандаа С.Ганбатыг Дотоодын цэргийн штабын даргаар томиллоо

Л.Баяржаргал
09 сарын 05, 2017

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтын тушаалаар Дотоодын цэргийн штабын даргаар хурандаа С.Ганбатыг томиллоо. Дотоодын цэргийн штабын дарга нь хуулийн дагуу ЦЕГ-ын даргын албыг давхар хашдаг бөгөөд хурандаа С.Ганбат нь Эрүүгийн цагдаагийн газрын дарга, Хонконг дахь Ерөнхий консулын газарт зөвлөх консул зэрэг албыг хашиж байсан юм.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.