Голомт банк Монгол улсаас анх удаа UNEP FI-д нэгдэн “ХАРИУЦЛАГАТАЙ БАНКНЫ ЗАРЧМУУД”-ыг гаргалаа

НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн санхүүгийн санаачилга (UNEP FI)-ын хүрээнд Голомт банк дэлхийн 19 орны 28 банктай хамтран “Хариуцлагатай банкны зарчмууд”-ыг боловсруулан гаргалаа. Энэхүү зарчмуудын үндсэн зорилго нь байгаль орчин, нийгмийн тогтвортой хөгжилд хүрэхэд банкны салбарын оролцоо, нөлөөллийг нэмэгдүүлэх юм. 

Голомт банк нь анх 2017 онд UNEP FI-д нэгдэн бусад банкууд, санхүүгийн салбарын оролцогчдыг нэгдэхийг уриалан ажиллаж байгаа бөгөөд Монголын Тогтвортой Санхүүжилтийн Холбоотой хамтран UNEP FI-ын “Хариуцлагатай банкны зарчмууд”-ыг танилцуулах форумыг анх удаа зохион байгуулсан юм.

Энэхүү уулзалтаар оролцогчид UNEP FI-ын “Хариуцлагатай банкны зарчмууд” болон тэдгээрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, Монголын Тогтвортой Санхүүжилт (ТоС)-ийн зарчмуудын уялдаа холбоо, тогтвортой хөгжил, ногоон бизнесийн ач холбогдлын талаар хэлэлцсэн юм. 




Холбоотой сэдвүүд

банк голомтбанк

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.