Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Гоо сайхны бараа зарах нэрээр хар тамхи хадгалсан БНСУ-ын иргэнд ял оноолоо | Peak News

Гоо сайхны бараа зарах нэрээр хар тамхи хадгалсан БНСУ-ын иргэнд ял оноолоо

Х.Оргил
06 сарын 10, 2019

Өнгөрсөн гуравдугаар сард ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын ажилтнууд, Тусгай ажиллагааны газрынхантайгаа хамтран, оршин сууж буй байрандаа их хэмжээний мансууруулах бодис хадгалсан иргэн К-г баривчлан шалгасан билээ.

Хэргийн газраас 159 гр каннабис тусгай саванд хадгалж байсан нь олдсон байдаг.

Тэрбээр Монголд гоо сайхны бараа худалдаалдаг хэмээн мэдүүлсэн бөгөөд өөрөө хадгалсан хар тамхиа хэрэглэдэг болох нь шинжилгээгээр тогтоогдсон байна.

Дээрх этгээдэд холбогдох шүүх хурал өнөөдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. 

Шүүхээс дээрх этгээдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн  20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн байна.

20.7 дугаар зүйл.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах

1.Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Холбоотой сэдвүүд

мансууруулах бодис хартамхи

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.