Х.Оргил
05 сарын 27, 2020
Хэдий Монгол Улсын баруун хязгаар, хамгийн алслагдсан аймаг ч гэлээ иргэдээ гэсэн чин сэтгэл байвал хөрөнгө оруулалт татаж, тэдний өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж болдог гэдгийг өнгөрсөн дөрвөн жилд УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд тодорхой харууллаа. Ялангуяа, нийгмийн хамгийн чухал салбар болох эрүүл мэнд, боловсрол, соёл урлагт зориулсан хөрөнгө оруулалт Говь-Алтай аймагт өнгөрсөн дөрвөн жилд хоёр дахин нэмэгдсэн гэдгийг энд онцолмоор байна. Яагаад гэвэл энэ салбаруудад зориулсан нэг төгрөг бүр эргээд иргэд, хүүхэд залууст очиж наалддаг, маш том хөрөнгө оруулалт болж чаддаг билээ. a
Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын дүн 318 ТЭРБУМ төгрөгт хүрэв
318 тэрбум гэдэг бол бага мөнгө биш. Нэг их наяд төгрөгийн гуравны нэгтэй тэнцэх хэмжээний мөнгийг гадаад, дотоодоос татаж, Говь-Алтайчуудынхаа төлөө зарцуулсан нь тойрогтоо хийх шаардлагатай ажлуудыг зөв эрэмбэлсний үр дүн. Зарим хөрөнгө оруулалтаас энд онцолъё. 2017 оны улсын төсөвт Говь-Алтай аймагт хийхээр төлөвлөгдсөн 12 төсөл, арга хэмжээний ес нь 3-9 жил царцсан барилгууд байв. Өөрөөр хэлбэл, суурь нь тавигдсан боловч хөрөнгө мөнгөгүйн улмаас олон жил царцсан барилгын ажлуудыг цэгцэлж дуусгахыг Ш.Раднаасэд гишүүн зорьсон хэрэг. Ингэснээр олон жил хүлээлт үүсгээд байсан ажлуудыг нэг талдаа цэгцэлж, нөгөө талдаа төсвийн хөрөнгө оруулалтыг үр ашигтай болгож, үр дүнд хүргэсэн ач холбогдолтой шийдэл энэ байлаа.
Говь-Алтай аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалт хэрхэн нэмэгдсэнийг харвал,
Өөрөөр хэлбэл, өнгөрч буй дөрвөн жилийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтыг 2012-2016 оныхтой харьцуулбал 20-30 дахин нэмэгдсэн дүнтэй байгааг дээрх тоонууд харуулж байна.
Эндээс иргэдийн өдөр тутмын амьдралд маш том өөрчлөлт авчрах ажил нь “Тайшир-Алтай” усан хангамжийн төсөл. Говь-Алтай аймгийн иргэд газар зүйн байршлаасаа шалтгаалаад усны асуудалтай амьдарсаар ирсэн. Тэгвэл “Тайшир Алтай” төслийг гацаанаас гаргаж, энэ хавар дуусаж байгаа бөгөөд Алтайчууд чанарын шаардлага хангасан цэвэр устай болох баярт мөч ийнхүү хаяанд ирлээ. Энэ бол түүхэн үйл явдал билээ.
Дараагийн нэг онцлох ажил бол Баянхонгор-Алтай чиглэлийн хатуу хучилттай авто зам. Замын ажил одоогоор 60 хувьтай байна. Тайширын УЦС-аас аймгийн төв рүү татах 110 кВт-ын шугам, дэд станц, таван сумын эрчим хүчний 0.4-ийн шугамын өргөтгөлийн ажил ч эхэлж байна. Өнгөрсөн хугацаанд гурван сумын гурван багийг эрчим хүчинд холбоод байгаа бол найман сумын 11 багт үүрэн телефоны сүлжээ, долоон суманд интернэт, таван суманд шилэн кабель тавигдаж, харилцаа холбооны хувьд өмнө байгаагүй томоохон ахиц дэвшил гарлаа.
10 сумын хэсгийн төлөөлөгч шинэ унаатай болсноор нийгмийн хэв журмыг сахин хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд бодит хувь нэмэр оруулж байна. Түүнээс гадна 18 сумын 78 багийн Засаг дарга нарыг унаатай, 87 багийн Засаг даргыг нөүтбүүктэй болгож, ЗДТГ-ын албан хэрэгцээнд 16 автомашин олгосон эргээд төрийн үйлчилгээг иргэддээ ойртуулах нэг дэмжлэг болсон юм.
Өнгөрсөн хугацаанд зөвхөн дэд бүтэц, хөрөнгө оруулалтаас гадна иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд ч мөн анхаарч ажилласныг дурдахгүй өнгөрч болохгүй. Энэ зорилтын хүрээнд 14 суманд “Жишиг гудамж” төсөл, 13 суманд “Нэг сум-Нэг үйлдвэр”, 9 суманд 482 толгой мал бүхий “Сарлагжуулах төсөл” амжилттай хэрэгжүүлж, өнөөдөр ч үр дүнгээ өгсөөр байна. Мөн 18 сумын тариаланчдад япон сармисны үр олгосон нь арвин ургац өглөө.
Ийнхүү Говь-Алтай аймагт сүүлийн дөрвөн жилд хийж хэрэгжүүлсэн гадаад, дотоодын төсөл, арга хэмжээ, хөрөнгө оруулалт мөнгөөр дүнгээрээ 318 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна.
Ш.Раднаасэд гишүүний баримталсан гол зарчим нь тойргийнхоо ард иргэдэд боловсролыг түгээх, эрүүл мэндийг дэмжих чиглэлээр хөрөнгө оруулалтаа оновчтой тодорхойлох байж ирсэн. Тийм ч учраас боловсрол, эрүүл мэнд, соёл урлагийн салбарт хөрөнгө оруулалт хоёр дахин нэмэгдсэн гэдгийг дахин онцолмоор байна. Энэ хөрөнгө оруулалт ирээдүйд хэдэн зуун их наядаар хэмжигдэх өгөөжийг өгч байгаа гэдэг утгаараа Алтайчууд нь баяртай байна.
Харин цаашид ажлын байрыг нэмэгдүүлж, иргэдээ ажилтай орлоготой, тогтвортой амьдралтай болгож, өнгөрсөн хугацааны бүтээн байгуулалтын үр шимийг ард иргэдийн амьдрал ахуйд наалдацтай болгох, бодит орлогыг нэмэгдүүлэх нь хамгийн чухал зорилт болж байна.
Сэтгэгдэл бичих (15)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [139.5.218.146] ・ 2020.06.08 Хариулах
Хувиасаа нөгөө 10,3 тэрбум төгрөгөөр хийсэн юмуу татвар төлөгчдийн мөнгөөр хийсэн юм уу. Хулгай хийсэн хүн энэ зэргийн юм хиыхээс яахав
Зочин [103.57.92.109] ・ 2020.06.08 Хариулах
Маш их гүтгэлэг доромжлолын дунд залуу хүн гэхэд маш их тэсвэр тэвчээр гаргаж энэ их бүтээн байгуулалт мөн үндсэн ажил болох УИХ ын хууль зүйн байнгын хороон даргын ажилыг хийх амаргүй л бсан бх даа Алтай нутгийнхан цаашид дэмжих байлгүй дээ
Зочин [120.21.33.59] ・ 2020.05.29 Хариулах
Iim ix xurunguur yadruuxan yum xiij de zailuul
Зочин [203.91.115.38] ・ 2020.05.28 Хариулах
Төрд төлөөлсөн Ганцхан гишүүн гэхэд аймаг орон нутагтаа маш их хөрөнгө оруулалтыг татаж чадсан сэтгэлтэй чадвартайл залуу байна. Хосоороо давхивал хөгжлийг бүр ойртуулах байлгүй дээ Алтайханд амжилт
Зочин [66.181.161.16] ・ 2020.05.27 Хариулах
2 гишүүн маань нутгийнхаа төлөө их зүйл хийж бүтээсэн шүү
Зочин [203.91.115.50] ・ 2020.05.27 Хариулах
Бас л их их мөнгө орон нутагтаа хөрөнгө оруулалт хийжээ. Даан ч ажил гүйцэтгэж байгаа хүмүүс нь санаанд хүртэл юм хийсэнгүй дээ. Түмэнжаргал ах л гэрэлтүүлэгээ сайн хийлээ.
Зочин [192.82.78.132] ・ 2020.05.27 Хариулах
Ardiin namiin nuhduud Zan arsnsh ni Arai deer baij ungurluu. Ungursun 4jil Altai n ARD tumnii dund zanshsanaar noicon chimaa gedeg udirdag AUEHS TUHK ch samarsan samraanii Hun dee /zahiin jishee l gehed humuusiig taltsuulaad heruul ene ter kompani 2tom mashinaar aimagt barisan 50ailiin oron suutsiin material Fatah awto kranaar tsutgaltand gej tulsh ENE ter bol IH idsen
Зочин [192.82.78.132] ・ 2020.05.27 Хариулах
Yamar ch bsn namchirhaj humuusiig ajaas halj baiguii ee
Зочин [82.209.145.207] ・ 2020.05.27 Хариулах
Iim ih mongoor iimhen yum hj bga yumuu 90% idsen yum bna daa
Зочин [122.201.22.25] ・ 2020.05.27 Хариулах
МАН 4 жил бүх аймагт дутуу барилгыг гүйцээж барьсан. Энэ бол улсын бодлого бидний татварын мөнгө
Зочин [202.126.88.229] ・ 2020.05.27 Хариулах
vneheer ih hurungu oruulaltiig hiisen hvn yaah argagvi mun
Санал болгох
1 Сонгогчийн боловсрол: Таны сонгох нэр дэвшигч итгэлтэй хүн мөн үү?
2 Х.Алтантуяа: Хүүхдийг сургая гэвэл багш хүн маш нарийн мэдрэмжтэй байх хэрэгтэй
3 Айлын хүүхдүүд айхтар: Улс орнууд уур амьсгалын өөрчлөлттэй хэрхэн тэмцэж байна вэ?
4 Голомт банк "Оюутны тэтгэлэгт хөтөлбөр"-өөө шинэчлэн 20 дахь жилдээ зарлалаа
5 Зөвлөгөө: Өсвөр насны хүүхдийнхээ сэтгэл зүйг ойлгож, дэмжих нь
Холбоотой мэдээ
Нийгэм
Дарханы дөрвөн эгнээ замын хөдөлгөөнийг энэ долоо хоногт нээнэ
ГАНБАТЫН БАТЗАЯА ・ 11 сарын 06, 2023
Санхүүгийн боловсрол
Еврази дахь Хятадын хөрөнгө оруулалт ашиггүй, өрийн дарамт болжээ
Л.Дэлгэрмаа ・ 11 сарын 18, 2021
Нийгэм
Монголчууд Азийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлд өрсөлдөнө
Цэдэнбалын Цэрэндолгор ・ 08 сарын 22, 2017
Санхүүгийн боловсрол
Арабын Хунтайж Монголд хөрөнгө оруулах хүсэлтэй байна
Л.Баяржаргал ・ 08 сарын 27, 2017
Санхүүгийн боловсрол
Д.Энхболд: “Дисковер Монголиа” зэсийн үнийн өөрчлөлтийг хэлэлцүүлгийнхээ сэдэв болгоно
peak.mn ・ 09 сарын 05, 2017
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 24-р байр
© 2017-2024 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.