Говь-Алтай аймагт цагаан идээ хомс байна

Б.Баясгалан
07 сарын 04, 2018

Говь-Алтай аймагт цагаан идээ ховор, үнэ ханш өндөр байна. Тухайлбал “Шинэ-Алтай” захад сүү нэг литр нь 2500, тараг 3500, аарц 5000, ааруул чихэргүй нь 10 000, чихэртэй 15 000, зөөхий нэг килограмм нь 10 000, шар тос нэг килограмм нь 18 000 төгрөгийн ханштай байна. 

Уг ханшийг өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад бүтээгдэхүүн тус бүр нэг килограмм нь 2000-4000 төгрөгөөр нэмэгджээ. Тус аймгийн малчид зөвхөн сүү л  нийлүүлж байгаа ба бусад бүтээгдэхүүнийг Архангай, Завхан аймгийн малчид нийлүүлж байгаа ажээ.

"Зуншлага муу байгаа учир мал тарга тэвээрэг аваагүй, өвөл, хавартаа зутруу байсан болохоор малчид сааль хийхгүй байна. Үүнтэй холбоотойгоор цагаан идээ үнэтэй, хомс байгаа болов уу" хэмээн “Шинэ-Алтай” захын цагаан идээний тасгийн худалдагч Д.Доржпалам мэдээлэв. 

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

 

Холбоотой сэдвүүд

говь-алтай цагаан идээ зун

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.