Говийн шилүүсийг сэргээн нутагшуулах төсөл эхлүүллээ

“Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн нийгмийн хариуцлагын хүрээнд ховор, олон улсын байгаль хамгаалах холбооны ангиллаар устаж болзошгүй ангилалд хамрагдах говийн шилүүсийг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт  сэргээн нутагшуулах төсөл хэрэгжүүлж эхлээд байна. 

Төслийг МУИС-ийн ХБООИТ, Биологийн тэнхимийн профессорууд болон Говийн гайхамшигт амьтадТББ-ын судлаачидтай хамтран хэрэгжүүлж байгаа юм. Энэ хүрээнд МУИС-ийн Профессор Ч.Содномдагва, Төслийн мэргэжилтэн Г.Довчиндорж нар Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт хээрийн судалгааны ажлыг хийж гүйцэтгэлээ.









Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.