“Гүйдэг өвөө” Ц.Раднаа ДАШТ-ээс хос алтан медаль хүртлээ

"Гүйдэг өвөө" гэдэг нэрээрээ олонд танигдсан Ц.Раднаа Шведийн Гётенбург хотод болж өнгөрсөн  мастеруудын  ДАШТ-ээс хос алтан медаль хүртлээ. 

Тэрбээр 90-95 насны ангилалын 100 метр, 800 метрт тус тус түрүүлсэн байна. 

Өвөл зуны алинд ч ажрахгүй бэлтгэлээ хийдэг түүний хувьд 2019 онд 85 настайдаа Бүгд Найрамдах Польш Улсад болсон хөнгөн атлетикийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурван алтан медаль хүртэж, нэг дээд амжилт тогтоосон анхны монгол хүн болж байжээ. 

Тамирчныхаа хувьд, амьд явбал зуу нас хүртлээ гүйнэ гэж боддог түүний хувьд 2028 онд болох 100 хүртэлх насны ахмадуудын олимпод өрсөлдөх зорилго тавиад буй гэнэ. 








Холбоотой сэдвүүд

спорт дасгал тамирчин

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.