Гуравдугаар сарын тэтгэврийг дотоодод зорчих хөдөлгөөнийг зогсоосон хугацаа дууссаны дараа олгоно

Б.Баясгалан
03 сарын 01, 2020

Ахмадуудын гуравдугаар сарын тэтгэврийг дотоодод зорчих хөдөлгөөнийг түр зогсоосон хугацаа дууссаны дараа олгохоор болжээ.

Энэ талаар Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдээлэл гаргасан байна.

Тус мэдээлэлд:

Засгийн газраас гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд хэсэгчлэн шилжүүлсэнтэй холбоотойгоор иргэдийн дотоодод зорчих хөдөлгөөнийг түр зогсоосон хугацаа дууссаны дараа тэтгэврийг олгоно.

- Банкинд очилгүйгээр картаар тэтгэврээ авахыг зөвлөж байна.

- Тэтгэвэр авагчдыг олноор цуглуулахгүй байх, тэдний эрүүл мэндийг хамгаалах зорилгоор тэтгэврийн төрөл, тэтгэвэр авагчийн харъяаллаар хуваарилан олгоно" гэжээ.

Холбоотой сэдвүүд

коронавирус ндег тэтгэвэр

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.