Гуравдугаар цахилгаан станцын хойд уулзварыг нэг чигийн хөдөлгөөнд орууллаа

Б.Баясгалан
10 сарын 07, 2019

Замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах зорилгоор дараах автозамыг нэг чигийн хөдөлгөөнд орууллаа.

Тодруулбал, Өнөөдөр буюу 10 дугаар сарын 07-ноос эхлэн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо Гурвалжингийн гүүрний хойноос урагш чиглэлтэй зорчих хэсгээс ТЭЦ-3 станц руу салдаг 4 замын уулзварын чигээрээ болон зүүн гар тийш эргэдгийг болиулж нэг чигийн хөдөлгөөнд оруулав. 

Учир нь хэт их ачааллын үед өглөөд Яармаг  талаас  урдаас   хойшоо чиглэлтэй,  оройд ажил тарах үед  Гурвалжингийн гүүрээс буюу  хойноосоо урагшаа чиглэсэн хөдөлгөөн илүү түгжирдэг байсныг ийн зохицуулсан гэж Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээллээ.  


Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.