Гурван тонн кокайнтай шумбагч онгоцыг саатуулжээ

Peak.mn
11 сарын 25, 2019

МАДРИД/РИА Новости/. Испанийн хууль сахиулах байгууллагууд 3 тонн кокайнтай шумбагч онгоцыг саатуулжээ. “La Sexta” телевизийн мэдээлснээр, Өмнөд Америкаас ирсэн 20 метр урт энэхүү шумбагч онгоцыг Кангас дахь голын эрэг дээр байхад нь илрүүлжээ. 

Шумбагч онгоцны багийн хоёр гишүүнийг баривчилсан байна. Цагдаа  нар ажиллагаа явуулах үеэр хөлгийн багийн гишүүд шумбагч онгоцыг усан доогуур оруулахыг оролджээ. Энэ хэрэгтэй холбоотой нэг сэжигтэн оргон зугтсан бол баривчлагдсан хоёр хүн нь Эквадорын иргэд байсан аж. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой сэдвүүд

испани кокайн шумбагч онгоц

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.