Г.Өсөхбаяр, Ч.Санжаадамба, Н.Түвшинбаяр нар наадамд барилдахаар бүртгүүллээ

Б.Баясгалан
07 сарын 10, 2018

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812,  Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний Их баяр наадамд зориулсан хүчит бөхийн барилдаан маргааш эхэлнэ. Барилдаанд оролцох бөхчүүдийг Спортын төв ордонд бүртгэж буй юм. 

Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд барилдахаар Дархан аварга Г.Өсөхбаяр, Хөдөлмөрийн баатар, МУГТ, Олимпийн аварга, улсын заан Н.Түвшинбаяр, Монгол улсын аварга Ч.Санжаадамба нар өнөөдөр бүртгүүллээ.

Эх сурвалж: SPS

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.