Б.Баясгалан
01 сарын 05, 2020
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга он солигдох мөчид нийт ард түмэнд хандан мэндчилгээ дэвшүүлэхдээ "Үндэсний аюулгүй байдлын зөвлөл ахмадуудын тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэхээр шийдвэрлэсэн" хэмээн мэдэгдсэн.
Уг асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн, УИХ-ын дарга Г.Занданшатар сэтгүүлчидтэй ярилцаж, мэдээлэл өглөө.
Тэрбээр "ҮАБЗ-ийн энэ шийдвэр бол сонгууль, улс төрийн зорилгогүй. Нийгэм, эдийн засгийн шийдлийг гол болгож, гаргасан шийдвэр. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөө амь оруулж байгаа шийдвэр юм. Зээлийн хүү нь өндөр тул 1-2 жилээр зээл авсан ахмадууд орлогогүй болсон байна.
АТГ-аас зарласан албан ёсны мэдээллээр бол авилгачид улсад 11,9 их наяд төгрөгийн хохирол учруулжээ. Гэтэл ахмадуудын нийт зээл 776 тэрбум төгрөг буюу 13 дахин бага мөнгө байна. Өнөөдрийн Монголыг бүтээсэн ахмад буурлууддаа төр, түмэн аль аль нь ач санах л учиртай. 2020 оны 2 дугаар сараас тэтгэврийн зээлтэй 233.000 ахмад тэтгэврээ авч эхэлнэ" хэмээн сэтгүүлчидтэй ярилцсан нэвтрүүлгийг өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ.
УИХ-ын даргын сэтгүүлчидтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна.
Ярилцлагын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар "Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж гарч, тэтгэврийн зээлийн өрийн үлдэгдлийг өнгөрсөн оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр таслан тэглэх тухай танилцуулсан. Улмаар уг асуудлаар ихээхэн маргаан, мэтгэлцээн өрнөж байна. Тиймээс би гаргалгаа, шийдлийг танилцуулъя. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл энэ асуудлаар олон сарын турш судалгаа хийж, эрдэмтэн судлаачид, эдийн засагчидтай үндэслэл үр дагаврыг нь сайтар тооцоолж байж энэ шийдвэрийг гаргасан" гэдгийг онцлон хэллээ.
г.занданшатар тэтгэврийн зээл тэтгэвэр тэтгэврийн зээл тэглэх
Сэтгэгдэл бичих (12)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [64.119.21.144] ・ 2020.01.14 Хариулах
zeeliig zugeer abaagui sar bur huu tuldug gedgiig bodiltsooroi ter huu eh orond hereg bj bgaa bh shuu
Зочин [66.181.181.101] ・ 2020.01.09 Хариулах
Bolij uz.Tiim ih zeel avsan humuusiin zeeliig uls teglengui gej naidaj baina.Bid ch bas zugeer haraad suuhgui.Ed nar ingej l baidag yum gesen shig ih doromjloh yum daa.
Зочин [202.21.117.34] ・ 2020.01.07 Хариулах
6 sayaas dooshhiig l tegleh ny zovoo.
Зочин [202.9.46.75] ・ 2020.01.07 Хариулах
Ахмадууддаа хөнгөлөлт үзүүлж байгаад баярлалаа. Давхардуулалгүйгээр дараах саналыг хүргэе. Тэтгэврийн зээлгүй боловч орон сууцны зээлтэй ахмад настны 2019 оны 12 сарын 31 хүртэл төлсөн - хүүний мөнгииг үндсэн зээл төлснөөр тооцох - үлдсэн зээлийн төлбөрийн 50 хувийг ч болов тэглэх талаар анхаарна уу.
Зочин [66.181.178.213] ・ 2020.01.06 Хариулах
tetgeweree tolvvlchihwel MANAN d bvv cnlaa hudal
Зочин [203.91.115.48] ・ 2020.01.06 Хариулах
Тэтгэвэрийн зээлээ амжиргаандаа хэрэглэсэн гэдэг бол үнэхээр худлаа. Зүгээр ажилгүй хүүхдүүдээ авч өгсөн гэдэг нь тодорхой. Миний мэдэх жишээ зөндөө байна. Настай эмээг дагуулж очоод зээ нь 24 сараар тэтгэвэрийг нь зээлсэн. Ийм л байгаа. Харин дахиж зээл өгөхгүй гэдэг санаа бол болж байна.
Зочин [202.70.43.75] ・ 2020.01.06 Хариулах
Ахмадууд тэр зээлийг яах гэж авсан байх вэ?????? Ухамсаргүй эцэг эхээрээ тэжээлгэсэн эрх хүүхдүүдийнхээ хүслийг биелүүлэх гэж л авсан байгаа. Гэтэл бүх хичээл зүтгэлээрээ хөдөлмөрлөж байгаа залуусын татвараар ажилгүй даварсан дураараа хүмүүсийн тавьсан өрийг тэглээд энэ тэнэг улс төрчид өөрсдийгөө сайн үйл хийж байна гэж бодож байгаа юм байхдаа. Дараагийн сонгуульд ямар нүүрээрээ залуусаас дэмжлэг авна гэж бодож байгаа юм болдоо. энэ нийгмийн сор болсон ухамсартай залуус л лав та нарыг ахиж сонгохгүйн ойлгомжтой.
Зочин [202.70.43.75] ・ 2020.01.06 Хариулах
Үнэхээр урам хугарч байна!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! Яагаад залуусын хөдөлмөр хөлсийг ингэж дутуу үнэлэж байгаа юм бэ???????? Ахмадыг тэтгэвэрээ аваад суух хүртэл хангалттай ажиллаж байна хортой, хүнд гэхгүй бүх нөхцөлд. Гэвч хувь хүнийхээ хэрэгцээний төлөө авсан сул мөнгийг төлж байрагдуулах гэж сард хэдэн зуугаар нь татвар төлчихөөд өөрсдөө цалингийн зээлтэй сууж байхдаа залуусын нэг нь ч гомдоллоогүй. Гэтэл сонгуулийн сурталчилгаа болгож улсдаа төлсөн хөлс хүч сэтгэл шингэсэн мөнгийг ингэж хүндэтгэлгүй, дэндүү мунхаг байдлаар зарцуулж ард түмнээ доромжлох ч гэж дээ.... тэгж л мөнгө нь улсад илүүдээд байгаа юм бол нас барсан ахмадын тэтгэвэрийн зээлийг тэглэж үр хүүхдийг нь өрийн дарамтнаас чөлөөлөх, ахмадынхаа тэтгэвр, тэтгэмжийг тултал нэмээд өгөх, улс өөрөө гадаадын улс оронд өртөй гэдгээр шалтаглаж Улсынхаа хөгжилд дорвитой хувь нэмэр оруулахгүй байгаа тэгвэл тэр өрөөнөөсөө жаахан ч гэсэн төлж яагаад болдоггүй юм бээ. Энэ мэтчилэн маш их зүйл байхад ийм өчүүхэн мунхаг шийдвэр гаргах ч гэж дээ???????? Үнэхээр харамсалтай байна... Улсад татвар төлөхөөс ч огиудас хүрж байна.
Зочин [66.181.177.159] ・ 2020.01.06 Хариулах
Энэ зээлтэй тэтгэврийнхний зээлийг гаргасан чинь нилээд хувь нь 20 саяаас дээш зээлтэй байхын. Хамгийн ихдээ 24 сарын зээл олгодог гэвэл эдний сарын тэтгэврийн хэмжээ 850.0 мянгаас дээш байнаа. Тэтгэврийн дунджаас илүү 1дахин илүү гараад явчлаа. Энэ чинь тэгээд бололцоогүй нь авсан байна уу. Энэнээс дор тэтгэвэртэй нь зээл аваагүй олон мянган ахмадууд байнаа. Ингэж хавтгайруулан зээлийг тэглэхийг эсэргүүцэж байна. Ямарч үндэслэлгүй юм гаргаж ирж ирэхээр улс орноо хөгжүүлэхээ бодмоор юм.
Зочин [66.181.187.211] ・ 2020.01.05 Хариулах
ДААНЧ ДЭЭ.ХҮНИЙ АВСАН ЗЭЭЛИЙГ УЛСЫН МӨНГӨӨР ТӨЛДӨГ???АРАЙ ШОУ ЧИНЬ ДЭНДЭЖ БНА ШҮҮ.
Зочин [139.5.217.177] ・ 2020.01.05 Хариулах
Хүнд нөхцөлөөр групд байгаа иргэдийг хэдэн хувиар нэмсэн бэ хэдэн сараас нэмэгдсэнээрээ групээ авах вэ хариулж өгөөч
Зочин [202.179.24.89] ・ 2020.01.05 Хариулах
Эцэг эхээрээ тэжээлгэж тэтгэвэрийг нь зээлүүлж авч байгаа хүүхдийг ажилтөй болгох бодлого хэрэгжүүлж хүмүүсээ орлоготой болгоочээ. Цагаан сарыг зэнл аван байж нүсэр тэмдэглэх ямар хэрэг байна. Хөнжлийнхөө хирээр хөлөө жий ардын үнэн үг байгаа шүү. Илүү тансаг байхыг хүсэж л байгаа бол ажил голохгүй ажилтай байж олсон орлогоо зөв зарцуулах хэрэглэж сургах хэрэгтэй байнашүү эцэг эхчүүд минь
Санал болгох
1 Сонгогчийн боловсрол: Таны сонгох нэр дэвшигч итгэлтэй хүн мөн үү?
2 Х.Алтантуяа: Хүүхдийг сургая гэвэл багш хүн маш нарийн мэдрэмжтэй байх хэрэгтэй
3 Айлын хүүхдүүд айхтар: Улс орнууд уур амьсгалын өөрчлөлттэй хэрхэн тэмцэж байна вэ?
4 Голомт банк "Оюутны тэтгэлэгт хөтөлбөр"-өөө шинэчлэн 20 дахь жилдээ зарлалаа
5 Зөвлөгөө: Өсвөр насны хүүхдийнхээ сэтгэл зүйг ойлгож, дэмжих нь
Холбоотой мэдээ
Улс төр
Тэтгэврийн зээлийг төрөөс нэг удаа төлөхөөр эцэслэн баталлаа
Б.Баясгалан ・ 01 сарын 10, 2020
Улс төр
"Тэтгэврийн зээл тэглэх сургаар 100 тэрбум төгрөгийн зээл олгогдсон гэдэг нь үндэслэлгүй"
Б.Баясгалан ・ 01 сарын 10, 2020
Нийгэм
"Ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэхэд 696 тэрбум төгрөг зарцуулна"
Б.Баясгалан ・ 02 сарын 04, 2020
Нийгэм
Тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн төсөлд цаашид тэтгэвэр, тэтгэмжийн зээл олгохгүй байхаар тусгажээ
Б.Баясгалан ・ 01 сарын 08, 2020
Улс төр
"Тэтгэврийн зээл тэглэх 750 тэрбум төгрөгөөр ХААН, Төрийн банкны алдагдлыг хаахыг санаархаж байна"
Б.Баясгалан ・ 01 сарын 08, 2020
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 24-р байр
© 2017-2024 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.