Б.Баясгалан
05 сарын 07, 2019
“Бэлчээрийн ашиглалт, хамгаалалтын эрх зүйн орчныг бүрдүүлэх нь” үндэсний хэлэлцүүлэг Төрийн ордонд болж байна. Тус хэлэлцүүлэгт УИХ-ын дарга Г.Занданшатар оролцож, үг хэлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Тэрээр "Та бүхний энэ өглөөний амар амгаланг айлтган мэндчилье.
Юуны өмнө үндэсний хэлэлцүүлгийг дэмжиж, хамтран зохион байгуулж байгаа НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн газар,Швейцарийн хөгжлийн хамтын ажиллагааны газрын Монгол дахь Төлөөлөгчийн газрын тэргүүн бөгөөд Швейцарийн Холбооны Улсын Улаанбаатар дахь Консулын хэлтсийн дарга, хатагтай Габриэла Спирли-дчин сэтгэлийн талархал илэрхийлье.
“Бэлчээрийн ашиглалт, хамгаалалтын эрх зүйн орчныг бүрдүүлэх нь” үндэсний хэлэлцүүлэг хийж байгаа нь манай парламентын шинэчлэлийн зорилтын нэгэн чиглэл юм. Бид холбогдох хууль тогтоомжуудыг батлан гаргахдаа иргэдийнхээ дуу хоолой, санал бодлыг сонсдог, сонсоод орхих бус хууль тогтоомжид тусгадаг, шийдлийг нь хамтаараа олдог байхыг зорьж байгаа.
Хэлэлцүүлгийн гол зорилго нь бэлчээрээ яаж хамгаалах вэ, бидний өмнө тулгамдаад байгаа дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлт, бэлчээрийн доройтол, цөлжилтийг хэрхэн сааруулах вэ, малчдын нийгмийн асуудлыг яаж шийдвэрлэх вэ гэдэгт чиглэж байгаа юм.
Манай нэрт яруу найрагч Ц.Чимэддоржийн
Нарны даллагатай газар дээр хэдэн малаа л гэж
Намрын дунд сарын арван тавны тэнгэр ажигласан
Цаг цагийн үерт төрхөө алдаж эвдрээгүй
Цадиг түүх улбаалж өвгөдийнхөө нутагт эзэн суусан
Албаны тамгатай цаасыг униндаа хавчуулж мартсан
Адууныхаа тамгыг болохоор хадганд ороож залсан
Цуурай хадны сүгээс ч буурал намтар нь арилахгүй
Чулуун зэвсгийн үеэс хэдхэн дүү малчингэж сайхан шүлэг байдаг.
Магадгүй, дэлхийн хамгийн эртний мэргэжил малчин байх. Тэнгэрийн араншинг ажиглаж, Монгол газар нутагтаа оршин амьдарч, нүүдлийн соёл иргэншлийг тээж, хадгалж, хөгжүүлж яваа хүмүүс бол малчин түмэн.
Цаг үе, агаар орчин, нийгэм өөрчлөгдөж байна. Малчидтай уулзаж байхад тэнгэрийн байдал, өвс ургамлын төрх, шувуудын жиргээ хүртэл өөрчлөгдөж байна гэж хэлдэг.
Манай улсын нийт газар нутгийн 73.8 хувийг эзэлж байгаа хөдөө аж ахуйн эдэлбэр газарт мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэхэд зориулагдсан бэлчээр, хадлангийн газар 96.1 хувийг эзэлдэг. Мал аж ахуйн салбарын нийт ажиллах хүчний 30.0 хувийг малчид эзэлж байна. Гэтэл манай эдийн засаг уул уурхайгаас хэт хамааралтай болсон. Ургадаггүй алтнаас ургадаг алт болох ноос, ноолуур, арьс шир гэх мэт түүхий эдийн үр шимийг хүртэх бодлого, тогтолцоо алдагдсан.
Та бүхний нөр хөдөлмөрийн үр дүнд малын тоо толгой 66.5 саяд хүрлээ. Энэ бол сайхан хэрэг. Гэвч хонин толгойд шилжүүлсэн дүнгээр малын тоо 110 сая орчим болж, бэлчээрийн даац 25 саяар хэтэрсэн байна.
Ургамал судлаачид, эрдэмтэд, малчдын ажиглаж мэдсэнээр ургамлын төрөл зүйл цөөрч, бэлчээр доройтож, цөлжиж, гол ус, нуур шандын усны түвшин буурч байгаа нь нийтлэг бэрхшээл болоод байна. Одоо амиа аргацааж, довоо шарлуулж явдаг цаг биш. Бидний амьжиргааны гол эх үүсвэр болсон, Монгол Улсын тусгаар тогтнолын үндэс газрыг, тэр дундаа бэлчээрийг яаж хамгаалах вэ, сайжруулах вэ гэдэгт бодлогоо хандуулах цаг болсон байна.
Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөр, “Монгол мал” үндэсний хөтөлбөр, Төрөөс малчдын талаар баримтлах бодлого, Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн салбарт баримтлах бодлого гээд мал аж ахуйн талаар маш олон баримт бичиг гаргасан. Хамгийн сүүлд Малын эрүүл мэндийн тухай хууль, Малын генетик нөөцийн тухай хууль батлагдсан. Хууль тогтоомж, бодлого шийдвэрийн үр дүнд мал аж ахуйн салбарын асуудал цэгцэрч байгаа ч газар, бэлчээрээ яаж хамгаалах зохицуулалт сул байна.
Тийм учраас Монгол Улсын Их Хурлаас энэ чиглэлээр олон жил ажилласан НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтарч 21 аймаг, 330 сумын төлөөлөл болсон малчид, холбогдох яам, газрын мэргэжилтнүүдийг оролцуулан энэ хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа юм. Өнөөдөр жижиг бүлгүүдээр хэлэлцэж, хүн болгоны дуу хоолойг сонсоосой гэж бодож байна. Малчдынхаа нийтлэг бэрхшээлийг ярилцаж, асуудлаа шийдэх дорвитой гаргалгаа, шийдэл олно гэдэгт та бүхэнд итгэж байна.
Бэлчээрийн асуудал шинэ асуудал биш ээ. Намайг 2002 онд Хөдөө аж ахуйн дэд сайдаар ажиллаж байхад бэлчээрийн газрын нөхцөл байдал, газрын харилцаа, мал аж ахуйн тулгамдсан асуудлаар судалгааны ажил хийлгэж байсан. Бэлчээрийн даац, ургамлын төрөл зүйл тэр үеэс эрс цөөрсөн. Өнөөдрийн нарийвчилсан судалгаануудаас үзэхэд бэлчээрээ онцгой анхаарахгүй бол болохоо больжээ.
Монгол Улсын бэлчээрийн төлөв байдлын 2018 оны тайлангаар бэлчээрийн эдэлбэр газрын 57.0 орчим хувь тодорхой хэмжээгээр доройтолд орсон байна. Үүний 10.3 хувь нь дахин сэргэх боломжгүй, цөлжих эрсдэлд хэдийнэ өртжээ. Энэ бол санаа зовох асуудал мөн.
Бэлчээрийн нөөц чадавхид хэт ачаалал үүссэнээр биологийн олон янз байдлыг тэтгэдэг бэлчээрийн эко системийн төлөв байдал доройтож, ургамлын бүтэц бүрэлдэхүүн өөрчлөгдөх, малын тэжээлийн үндсэн нөөц болсон бэлчээр хумигдан, дөрвөн улирлаар нүүж сэлгэх нутаг багасч, хөрсний доройтол бий болж, иргэдийн дунд бэлчээр, нутгийн маргаан гарах болсон зэрэг олон сөрөг нөлөөлөл, үр дагавар бий болсныг та бүхэн сайн мэднэ. Үүнд олон хүчин зүйл нөлөөлж байгаа.
Тэдгээрээс зайлшгүй анхаарах ёстой хоёр хүчин зүйл байгаагийн нэг нь малыг эдийн засгийн эргэлтэд оруулах явдал юм. Энэ чиглэлээр Дэлхийн банктай хамтраад төсөл хэрэгжүүлж байгаа. Махаа боловсруулж, экспортод гаргадаг, эрүүл хүнсний бүтээгдэхүүнээр ард түмнээ хангадаг хуучны тогтолцоо алдагдсан. Үүнийг сэргээх хэрэгтэй байна. Хүнс эрүүл бол хүн эрүүл байна. Мал, махаа экспортод гаргадаг болохын зэрэгцээ арьс ширээ ашигладаг болох хэрэгтэй байна. Ноос, ноолуураа Америкт экспортолдог болох гэж байна. Монгол малын ноосоор “Монгол ноос” гэдэг компани даавуу үйлдвэрлэж байгаа. Энэ даавуугаар дээл, хувцас хийж хэрэглэе гэж уриалмаар байна. Би өөрөө ч өмсөж байгаа. Ийм байдлаар малын бүтээгдэхүүн эргэлтэд орж байх ёстой.
Нөгөө талаас хууль тогтоомжийн зохицуулалтаа илүү сайжруулмаар байна. Нийтээрээ ашигладаг бэлчээрийн газар мэт нийтийн юм эзэнгүйддэг. Нийтээрээ хамгаалдаг өвгөдийн ёс уламжлал, жудаг алдагджээ. Дундаа ашигладаг учраас хариуцлага хүлээдэггүй байдал бэлчээрийн харилцаанд сөргөөр нөлөөлж байна. Ийм учраас газрын болон бусад хууль тогтоомжуудад бэлчээрийн ашиглалт, хамгаалалттай холбоотой зохицуулалтууд хийх нь зөв гэж үзэж байна.
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, бусад төсөл хөтөлбөрийн газартай хамтран малчид, орон нутгийн удирдлага, мэргэжилтнүүдийн дунд 2012, 2016, 2018 онд хэлэлцүүлэг зохион байгуулсан. Хэлэлцүүлэгт 15.0 мянга орчим малчин хамрагдсан тооцоо байдаг. Хамгийн сүүлийн 2018 оны хэлэлцүүлгийн дүнгээс харахад нийт оролцогчдын 77.9 хувь нь “Бэлчээрийн тухай хууль гаргах шаардлагатай”, 10.6хувь нь “шаардлагагүй”, 11.5 хувь нь “мэдэхгүй” гэж хариулжээ. Эндээс харвал дийлэнх олонхи нь Бэлчээрийн тухай хуультай болохыг дэмжиж байгаа юм.
Малчид, сумын удирдлагуудтай уулзаад ярилцаж байхад бэлчээрийг төлбөртэй болгоё, төлбөрийг хонин толгойд шилжүүлж авъя, тэр мөнгийг сумын хөгжлийн санд төвлөрүүлж малчид худаг ус гаргах, бэлчээрээ сэргээх, хаших зэрэг ажилд өөрсдөө мэдэж зарцуулъя гэдэг. Ингэж чадвал малын тоо толгой ч бүрэн зөв гарна. Орон нутагтаа бэлчээрийн төлбөр хураамж, сантай болох санаачилгыг дэмжиж байж уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, урьдчилан сэргийлэх боломж олдоно. Гэхдээ бэлчээрийн хураамж байх уу, тогтоолоо гэхэд ямар хувь хэмжээтэй байх вэ гэдэг нь сум, аймгийн ИТХ-ын эрх мэдлийн асуудал байх юм. Ийм зохицуулалтыг Бэлчээрийн тухай хууль, Татварын хуульд тусгах бололцоотой.
Бид Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийг өөрчлөхөөр ажиллаж байна. Малчдадаа төрийн бодлогыг хүргэх, бэлчээрийн удирдлага, зохицуулалт хийх хамгийн зөв арга бол Хүннү, Сүннүгийн үеэс хэрэглэж ирсэн аравтын систем юм байна гэж үзэж байгаа. 1923 оны Ардын засгийн түр дүрэмд ч гэсэн сонгуулийг арван гэрийн даргаас эхлэн Хурал, Засгийн байгууллагад сонгоно гэж заасан байдаг.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд сумын Засаг даргаа сумын иргэд өөрсдөө сонгодог болох өөрчлөлт явж байгаа. Багийн Засаг даргыг сумын Засаг дарга томилдог байхаар ярьж байна. Ингэснээр “төрлийн сонгууль”-ийг халж чадна.
Арван гэрийн дарга нар зөвлөлдөөд бэлчээр усаа зохицуулдаг хуучны уламжлал байж. Арван гэрийн дарга нар сумын ИТХ-д орж болно, мөн шаардлагаа тавьж ч болно. Ийм зохицуулалтыг Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуульд оруулахаар төлөвлөж байна. Аймгийн түвшинд арай өөр байх болно.
Монгол Улсын хэмжээнд төрөө төр шиг байлгах, цэгцрэх хөдөлгөөнийг өрнүүлж байна. Ард түмэндээ алагчлалгүй үйлчилдэг төрийн тогтолцоогоо ёс суртахуунтай, ёс жудагтай, чанартай болгох бодлогыг хэрэгжүүлж байна.
Эдийн засгаа зөвхөн уул уурхайгаас хамааралтай биш болгож, төрөлжүүлж, солонгоруулах, мал аж ахуйн бүтээгдэхүүнээ ашигладаг, боловсруулдаг байх бодлого хэрэгжүүлж байна. Жишээлбэл, “Монгол ноолуур” хөтөлбөр хэрэгжүүлж, махны үйлдвэрийг бүсчилж байгуулах ажил явж байгаа. Гол нь хөдөө аж ахуйн салбараа дэмжих төрийн бодлогыг хэрэгжүүлж байгаа юм.
Нийгмийн бодлого халамжийн нийгмээс бүтээмжийн нийгэм рүү гэсэн чиглэлтэй байна.
Эдгээр өөрчлөлт, шинэчлэлтийг хийх ажил амаргүй байх болно. 20 гаруй жил нөхөөс хийх байдлаар явлаа. Одоо засах ёстой. Эрс өөрчлөлт хийхээс өөр аргагүй болсон, хийгдэж байна. Өөрчлөлтийг хийхдээ Монгол Улсын хөгжлийн төлөө, Монголын ард түмний сайн сайхан амьдралын төлөө гэсэн ганц зарчмыг баримталж ажиллана.
Өнөөдрийн энэ хэлэлцүүлгийг УИХ-аас малчдынхаа санал бодлыг сонсож, түүнд нь тулгуурлаж шийдвэр гаргах зорилгоор хийж байна. Иймд хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож, санал бодлоо чөлөөтэй, шударгаар илэрхийлж, хууль тогтоомжийг бодитой батлан гаргахад дэмжлэг үзүүлэхийг хүсэж байна.
Монголчууд бидний хойч үедээ үлдээх олон чухал зүйлээс хамгийн чухал нь газар нутаг, унаган байгаль, үржил шимт хөрс шороо маань юм. Тийм учраас бэлчээрийгашиглах, доройтлоос сэргийлэх, сайжруулах,хамгаалах бодлого нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн суурь бодлого байх ёстой.
Энэхүү бодлогыгзөвхэрэгжүүлж,Монгол Улсын бэлчээр ашиглалт, хамгаалалтын эрх зүйн таатай орчныгбүрдүүлэхийн төлөө хамтран ажиллая.
Үндэсний хэлэлцүүлгийн үйл ажиллагаанд амжилт хүсье.
бэлчээр г.занданшатар бэлчээрийн ашиглалт хамгаалалтын эрх зүйн орчныг бүрдүүлэх нь
Сэтгэгдэл бичих (118)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [223.39.131.166] ・ 2021.04.20 Хариулах
Erguu amisgaa we..ard irgedeesee mungu awch shulahaa l bodohiin..ter ih gazariin lizenz ugsun awsan humuuseesee ter tatwar ntree awaach....tsewer usnii homsdold orj eh gazar mini huuraishaad hetsuu bdald bhad ternijoron uls dayaraa mod tarii eh gazaraa hamgaalii gej yaridag ch boloosoi..5 hoshuu malaaraa ih bj udahgui mahnii une tengert hadahiin bna l daa..joohon amidrald oirhon eum yariach
Зочин [66.181.161.38] ・ 2021.04.19 Хариулах
Хэдэн мянган жил нүүдэллэж ирсэн ард түмэндээ одоо бэлчээрийг нь хүртэл зарна гэнүү өв соёлоо алдсан муу малнууд хэрвээ ийм юм болвол бид махаа тэнгэрийн үнээр авч иднэ. 2 т ган зуд болсон аймаг сумдын малчид отроор явж чадахгүй мал хорогдоно. 3т малчдын сэтгэл зүй эдийн засаг эрс муудаж малын тоо толгой багасана. Ингэж байхаар зүгээр буцаад социалист дэглэмдээ шилжээд амьдарчихвал яаж байна новшоо. Үнэхээр ийм малнуудыг яах гэж төр бариулдаг байнаа. Хэзээ бүгд энэ мэтийн хогийн новшнууд үхэцгээж жинхэнэ улсаа гэсэн үзэл санаатай хүмүүс гарч ирэх юм болдоо
Зочин [192.82.76.160] ・ 2021.04.19 Хариулах
хуцдаг ухна вэ энэ нэг гахай, хужаа санаатай
Зочин [66.181.161.40] ・ 2021.04.19 Хариулах
Teneg ymu haishain ym zailtsan durak we.Hujaa gar bhaa
Зочин [192.82.77.176] ・ 2021.04.18 Хариулах
Эх нутгаа эзэнтэй байлгаж газар нутгаа хамгаалж хүн ардаа хүнсээр хангаж буй буянт хүмүүс чинь өнөөдрийн цөөхөн болсон малчид минь шүүдээ. Энэ аборт орж элий далий болсон этгээд чинь өнөөдрийн малын тоо толгойг худлаа гэж боддог юм байна. Билчээр нутгийг эзгүйрүүлэх бодлого хэрэгжүүлэн худалдахнээ энэ новш. Одоо дуугүй л зайлж үз. Балай минь
Зочин [192.82.84.67] ・ 2021.04.18 Хариулах
huts2 t1 t1 ym yriad byr
Зочин [103.10.23.113] ・ 2021.04.18 Хариулах
Mongol ulamjlalaa hadgalah ni chuhal shuu
Зочин [202.9.40.12] ・ 2021.04.18 Хариулах
Аж үйлдвэр ХАА н орноос өнхөрсөөр бгаад мал аж ахуй, газрын баялгийн түүхий эд нийлүүлэгч орон болсон. Малын түүхий эдийн үнийг нь өөр хүмүүс, гадаадын хүмүүс тогтоодог. Одоо дээрээс нь мал аж ахуйгаа устгаад зөвхөн уул уурхай нэрээр бүх баялгаа зөөлгөн хүмүүс нь бүгд дүрвэгчид болж хоосон буурин дээр хөгшчүүд үлдэх нь. Монголыг ингэж сүйрүүлэх төлөвлөгөөг хэн хэрэгжүүлээд бна аа. Энэ төрийн дайснуудаас салахгүй бол Монгол улс бүр уг үндсээрээ бхгүй болох нь. 1921 оноос чадан ядан босгосон бүхнийг ердөө хэдхэн жилийн дотор юу ч үгүй болтол эвдэж сүйтгэсэн. Эх оронгүй бол эд баялаг, ардчиллаар яах юм. Нэг мөсөн устгахыг хүсэхгүй бгаабол ардын онц их хурлаа зарлаж цаашид яахаа шийдье. АНУ, НҮБ, ОХУ, Хятадын төлөөлөлгүй цуглаад ярилцах цаг нь болж. Зөвхөн Монголчууд. Эс бөгөөс ард түмэн босоход маш ойрхон бна.
Зочин [202.55.188.34] ・ 2021.04.17 Хариулах
2002 ond mdj bsin bol ajla hiih chin yasin uiddimu yadin
Зочин [66.181.178.81] ・ 2021.04.17 Хариулах
Монгол ноос биш Могол ноос компани ш дээ
Зочин [66.181.178.81] ・ 2021.04.17 Хариулах
Бэлчээр хувьчлах хамгийн буруу асуудал.Салбар салбартаа нам дагаж далдганасан гаруудаа биш мэргэжлийн хүмүүсээр төрийн бүх шатны ажилчид албан хаагчдаа тавьчих.Монгол нүүдэлчин соёл нүүдэлчин ахуйтай амьдралтай ард түмэн.Хятадын бодлого яагаад суртачлаад байгам.Хятадууд төрийн захиргаанынаас эхлээд бүх шатны албан хаагчдыг чинь аваачаад бэлчээр хувьчлах сургалт судалгаа зохион байгуулаад эхэлсэн байгаамаа.. Бэлчээр хувьчилвал ард түмний дунд цуст дайн гарна.Хятадууд шиг торлоод хашаалаад сууна.Халдварт өвчин дэгдэнэ... за ингээд бичээд байвал их юм бна.
Зочин [66.181.161.85] ・ 2021.04.17 Хариулах
Ene bas demii ym yriad ehelle nvvdliin mal aj ahui shv dee
Зочин [66.181.161.10] ・ 2021.04.17 Хариулах
Өвөр Монголын хашаалан малжих гэж бодитой жишээ бий. Адуу, тэмээ цөөрнө. Нүүдлийн мал аж ахуйн соёл үгүй болно. Эртний эдлэлийн дэлгүүрт хуучин эмээл, хазаар, чөдөр, ногтыг зарна. Адууны соёл мартагдана. Малчид газраа торлоно, эзэмшил газрын төлөөх маргаан юунд ч хүргэж болно. Нүүдлийн МАА-д урьд өмнө илэрч байгаагүй шинэ өвчин гахайн мялзан гэх мэт илрэх зэрэг сөрөг нөлөө их бий. Дээр дурьдсан жишээнүүд 1978 оноос хойш Өвөр Монголд болсон үйл явц, бидэнд сургамж авах жишээ байсаар атал юунд гадныхны зөвлөснөөр бэлчээрийн хувьчлал зүг алхана бэ ? Харин эсрэгээрээ малын хөлийн татвараа нэмэгдүүлэх, малын чанарыг сайжруулсан, бэлчээрийг нөхөн сэргээсэн, худаг гаргасан малчдад урамшуулал олгох, татвараас хөнгөлөх зэрэг ажлыг хиймээр харагдах юм
Зочин [202.9.40.150] ・ 2021.04.17 Хариулах
Энийг огцруулаач уих тарах хэрэгтэй.Монголчууд малтай малын бэлчээртэй байх энэ тал нутаг монгол хүмүүсийнх юм.Эд нар газараа зардаг улсдаа очоо.маанаг юм хэнд зарах гээд байнаа
Зочин [103.229.123.40] ・ 2021.04.17 Хариулах
Энэ сартаасан золиг чинь иргэний дайн рүү түлхэх нь үү
Зочин [202.9.40.150] ・ 2021.04.17 Хариулах
Энэ ухаан муутай маанаг долир хог өөрийгөө уих дарга түр орлож буйгаа газрын эзэн гэж андуурчээ.аварт орсон гэсэн сэтгэцийн юмтай юм бишүү.монгол хүн бол хэзээ ч газар зарахгүй .энэ газар зараад байгаанууд шуудхан хэлэхэд хужааа
Зочин [150.129.143.12] ・ 2021.04.16 Хариулах
Ene Mongoliin mini tur haashaa l chiglvvleed bnda... bvr arai arai.
Зочин [66.181.191.199] ・ 2021.04.16 Хариулах
Яалаа гэжбуянт малаасаа татвар авар вэ одоо мал гишгэх газаргүй боллоо малчид газраа булаалдан хоорондоо зодолдож алалцах болж байна уу урдаасаа ээлжит даалгавраа авчээ авах мөнгө ньхөх дээлийнх нь өвөрт багтахгүй хормойгоо тосоодч багтахгүй хувааж идэх байхдаа
Зочин [66.181.191.199] ・ 2021.04.16 Хариулах
Тиймээ монгол мал,хэл,хил 3 тайгаа байхад баян гэдэг төгсгөл болоход 3 жил хангалттай хугацаа болно үүнээс 700 ханз үсэгтэй хэл сурах л хэцүү дээ хүмүүсээ
Зочин [66.181.191.199] ・ 2021.04.16 Хариулах
Ингээд бэлчээрийн малыг банкны өрөнд тавих арга зам руугаа орж эхлэх нь тэр тэгээд өвөр монгол шиг эхлээд малаа дараа нь хэлээ ,эцэст нь хилээ хураалгах эхлэлийг тавьж түнтийтлээ мөнгө авахнээ
Зочин [66.181.191.199] ・ 2021.04.16 Хариулах
Бэлчээрийн татвар авч идэх нь дутэж дээ аргагүйл өлөн нүдтэнгүүд юм одоо малчдаа ходрох гь дутаж гэнэ
Зочин [66.181.161.35] ・ 2021.04.16 Хариулах
Odoo malchdaa shulahnuu
Зочин [66.181.161.47] ・ 2021.04.16 Хариулах
Хуулиа зөвөөр нь байлгаж чадвал манай 76 малын идэш ууш нь зөв гарнадаа энэ малнуудаа зохицуулчаад өөр хүний мал сүрэглүү далдайдаа
Зочин [202.55.188.104] ・ 2021.04.16 Хариулах
Яасан ханаж чаддагүй шунал вэ чиний баталсан эх орон газар шороогоо худалдаж авсан мөнгө чинь багадаад байна уу 6 -2 заалт монгол мал бол өргөн уудам нутагтаа тарж бэлчээрлэн эдээшилж явдаг ийм амьтан монгол ардын амь амьдрал юм шүү давархад бас учир бий шүү!!!!
Зочин [192.82.73.61] ・ 2021.04.16 Хариулах
Ямаанд мөнгө өгөх биш татвар татах, адуунд бас татвар тавих хэрэгтэй.Бэлчээр талхалж байгаа мал чинь адуу,ямаа шүү дээ Зандан даргаа
Зочин [202.21.107.90] ・ 2021.04.16 Хариулах
Өвөрмонголын жишээ байгаа бод малаа эхлээд дуусгасан. Гээд
Зочин [66.181.161.74] ・ 2021.04.16 Хариулах
Bolohgui bid nar yamar nam iig deeree gargachivdaa
Зочин [188.166.31.227] ・ 2021.04.16 Хариулах
МАН-ын ерөнхийлөгчид нэр дэвшигчийг бүү дэмж! Ийм юугаа мэдэхгүй барууны зөвлөхийг үгийг давтагчид хэрэггүй. Өвөр монголоос туршлага судлаач, тур туршлага судалж хэлэлүүлхээс нааш бүү зөвшөөр. Малчид босвол дэмжинэ шүү
Зочин [188.166.31.227] ・ 2021.04.16 Хариулах
Малаа зүгээр л тоо толгойгоор нь тоолдог болчих. Яаж толохыг мэдэхгүй чадахгүй биш. Дээр тэр мянгат малчин, ямааны урамшуулал энэ тэр улстөржилтөө больчих. Морь унасан толгойгүй хүн гэж үүнийг хэлэх юм байх
Зочин [188.166.31.227] ・ 2021.04.16 Хариулах
Энэ улстөрчид барууны суурин иргэншлийн нүүдэлч ахуй соёл, яагаад нүүдэлч байх шаардлагатайг мэдэхгүй зөвлөхүүдийг сонсож өөрийн толгойг ашиглах зүгээр логик холбоотой бодох чадваргүй юм. Тэр зөвлөхүүд нь чааваас pastoralism мэдэхгүй, уурхайд газар зайчлах даалгаврыг л биелүүлэх үүрэгтэй захиалгаар бичээчид шүү дээ. НҮБ гэж нэг гар нв хийж байгаа нөгөө мэдэхгүй газар байх юм. FAO нь уугуул газартай харьцах уламжлал нь тухай нутгийн байгаль экологидоо хамгийн зохистой сонголт байдаг нь тогтоогдсон гэж бичих. МУ-д суугаа "хөгжлийн бодлогод" дэмжлэг үзүүлэгчид нь уурхайг л саадгүй хөгжүүлэх нөхцөл бүрдүүлэх үүрэгтэй. НҮБ-ын суурин төлөөлөгчид сүүлийн жилүүдэд дандаа ашиг сонирхлын зөряилтэй орнуудаас ирж байв. Энэтхэг ч ураан ба газрын тос гээд ашиг сонирхлын зөрчилтэй. Швейцар дэлхийн хамгийн том алт боловсруулагчийн хувьд тйим сонирхолтой.
Зочин [139.5.219.39] ・ 2021.04.16 Хариулах
Нутаг орон.нутаг нутагтаа дош дошиндоо эзэн суусан малчид иргэд газар орон билчээр нутагаа та нарын оролцоогүй болгоод ирсэн болгоод ч явж байна. Малын хөлийн татвар юмаа ч хуулийн дагуу болгочихно. Нутаг орноо голсон сэтгэл муут доншуур нүүдэлчидийн л хөдөлгөөнийг таслан зогсоож тухайн орон нутагийн иргэд түвэг чирэгдэл гай удахгүй байлга. Баруун аймгийн нүүдэлчид нэг хэсэг яав аа.
Зочин [66.181.161.37] ・ 2021.04.16 Хариулах
Урагшаа нэг өнгийгөөд үзээчээ нөхөд төрийн түшээдээ!!! ӨвөрМонголд (бэлчээр өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах) бэлчээрээ булаацалдаж ах дүү хоёр нэгийгээ хөнөөж, зарим нь эзэмшил газраа зараад зарсан мөнгөөрөө хотод ирж амьдарсанч хоёр жилийн дараа хийх ажилгүйн улмаас үгээгүй ядуусын эгнээнд ордог тод жишээ их байна. Нөхдүүд арай ийм ирээдүйрүү зүглэхгүй байлгүй дээ...
Зочин [192.82.82.112] ・ 2021.04.16 Хариулах
Занданшатар юу л хийгээд байна монголчууд бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг гэдгийг ямар хурдан мартаж байна чи. Овоо гайгүй ард түмний төлөө дуугарах болвуу гэсэн ийм балай юм яриад байх юм
Зочин [192.82.74.42] ・ 2021.04.16 Хариулах
Хөдөө гадаагуур эзэн суух гээд байгаа хужаагаа тоолж хөөж гарга. Монголын хүн мал нутагтаа тааваарай үнэгүй гишгэх ёстой.
Зочин [66.181.186.229] ・ 2021.04.16 Хариулах
Улам л нуудаг юм биш юм уу! Яана вэ энэ ч одоо. Маниус ер нь юутай хүчээ нэгтгэсэн юм бэ. Юу хийж орхив оо...
Зочин [66.181.161.125] ・ 2021.04.16 Хариулах
ene gahain tolgoitiig alchih honshoortoi aawiin huu bhgui yu
Зочин [175.223.20.146] ・ 2021.04.16 Хариулах
Одоо төлбөрөө төлсөн хүн гээд газрыг тас
Зочин [175.223.20.146] ・ 2021.04.16 Хариулах
Ингээд бэлчээрийн мал аж ахуй дашийн шог болох замдаа оровоо гэж
Зочин [66.181.182.74] ・ 2021.04.16 Хариулах
14 тэрбумын банкны хэрэгтэй 2 хулгайч аа төрд залснаас болж бүүр сүйрлийн ирмэгт дээр авчирлаа. Газар 0.7 га гэж хуульчилсан болж Газар маань хүнийх болж ухаж төнхсөн. Одоо малын тоо толгой тоолох нэрийн дор малчдын малыг бэлчээх газаргүй болгож ахиад газар нутаг хүний эрх шээлд орж байна. Хулгайч нараа зайлуулна.
Зочин [66.181.187.23] ・ 2021.04.16 Хариулах
Ер нь болж л өгвөл хооронд нь талцуулан хувааж, зодолдуулах л юм хийчих гээд байна даа. БАЙГУУЛААГҮЙ ТӨРД БААТАР ЖАНЖИН БАЙГУУЛСАН ТӨРД МЭРГЭН УХААНТАН ХЭРЭГТЭЙ ГЭЖ...
Зочин [95.114.100.247] ・ 2021.04.16 Хариулах
Тэр төлбөрөө өөрсдөө төл!
Зочин [202.126.88.175] ・ 2021.04.16 Хариулах
Малаа яаж маллахаа марксизмаар заалгахгүй, бэлчээрээ яаж ашиглахаа Швецарь эхнэрээр заалгахгүй.
Зочин [66.181.191.199] ・ 2021.04.16 Хариулах
Бэлчээрийн төлбөр яривал маш буруу хэдэн малаасаа сална гэсэн үг өвөр монголын араас орно гэсэн үг бэлчээрийн бөөн маргаан үүснэ өвөр монголчуудхэдэн хониошилбүүр барьсан 1хүн өдөржин дагадаг учир нь хүний бэлчээрийн талбайг идүүлэхгүйн тулд зогсдог хүний талбаыд орвол бөөн зодоон болдог гэсэн. Фeрмирийн аж ахуй олширвол муу бэлчээрийн ургамал идэхгүй тул махны чанар мууддаг бэлчээрийн малын мах идсэнээрээ малтай байснаараа монголын ард түмэн өлсөж цангахгүй байгаа юм!малаараа буруу орлдож гадныхны үгэнд орвол малгүй болвол ёстой өлсгөлөн гэдгийг үзнэ өлсөж үхэх хэрэггүй!!!
Зочин [202.126.89.24] ・ 2021.04.16 Хариулах
жилийн эцсийн мал тооллого гэж хийсвэр аргаар малчдын амаар зарим БЗДарга нар урьд жилийн мал тооллогыг харж байж тооллого хийж бна яг унэндээ малын тоо бодит биш байгаа гэртээ сууж байгаад утасаар малын тооллого явуулж байгаа нь хэр бодит тоо гаргаж ирдэг юм бол
Зочин [66.181.191.199] ・ 2021.04.16 Хариулах
1бэлчээрийн таримал ургамал тариалах усжуулах туслах малчин бэлтгэх 2малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэр барих/ноос ноолуур арьс шир ясаартэжээл хийхэвэр туурайг ашиглах/малын гаралтай түүхий эд нь эдийн засгийн 30%г хангана гэсэн судалгаа байдаг.ажлын байр бий болсноор хот руу хэт төвлөрөхгүй байх болно
Зочин [202.179.21.236] ・ 2021.04.16 Хариулах
Mongoliin gazar nutgiig mongol irgeded zvgeer vldee chi mongoloos zail
Зочин [122.201.22.79] ・ 2021.04.16 Хариулах
Гөлөг
Зочин [66.181.161.83] ・ 2021.04.16 Хариулах
malnaa boloogvi shvvdee.uuli uurhai,gvnii usiig hair nairgvi hergelj asgaj tsutagsnii gai shvvdee.mongol ornii 50% ni uul uurhai.gadniihan izemshij baigaa shvvdee.
Зочин [103.26.194.172] ・ 2021.04.16 Хариулах
Та хажуудаа байгаа хулгайч луйварчидаа уул уурхайгаар нь хэдэн сая тэр бумаар хууль гаргаж гадныхантай хулгайлч луйвардаж эх орныг минь ард түмэнтэй нь зарж идэж эх орноосоо урвадаг новшнуудаа шударга хуулийн өмнө бөхийлгөж байж л хөгжин дөө эрхэм их хурлийн дарга аа
Зочин [103.26.194.172] ・ 2021.04.16 Хариулах
Тоолохоо болисон шүү дээ эрхэм тэнгэрийн амьтаан бүгд ам тоогоо аваад архидаад явдаг болоод 30 жил болж байна одоо төлбөртөй болговол бүгд 50% дараад тоо өгнө биз таны түшмэлүүдэд авилга авах нэг арга болно
Зочин [150.129.143.229] ・ 2021.04.16 Хариулах
Зайлаарай. Аль эртнээс ингээд амьдраад ирсэн уламжлалаа дэвсэлж, мал бэлчээрээ дагаж амьдралаа авч яваа айлуудаа шахаж дээрэмдэж болохгүй шүү. Ямар царай шигээ өлөн ховдог новшийн амьтан бэ
Зочин [103.212.116.196] ・ 2021.04.16 Хариулах
Жинхэнэ үл бүтэх юм ярьдаг хүн байна шүү
Зочин [66.181.161.35] ・ 2021.04.16 Хариулах
Швейцарь авгайгаар мал маллах заалгасан гахай царайтай хурлын дарга нэртэй малаас дор новшоо монголын төрөөс зайлаарай.
Зочин [172.58.36.113] ・ 2021.04.16 Хариулах
Хөдааний иргэд өөрснөө л 40 бидоноор сонгосон ш дээ. Үнэгүй 40 бидон данх халуун сав байдаггүйээ гэж
Зочин [103.26.193.10] ・ 2021.04.16 Хариулах
Chi bitgii hutsaad bai mongliin turuus zail
Зочин [66.181.186.161] ・ 2021.04.16 Хариулах
Монголд галзуугийн эмнэлэг байдаг юм даа. Үзүүлнэ байгаа.
Зочин [66.181.161.12] ・ 2021.04.16 Хариулах
Hujaa nariinhaaa uchriiig olchoood maliiinhaaa belcheeriiig yri za yu .., Ta nariiig tejeeej bgaaa bh shvv
Зочин [64.119.25.185] ・ 2021.04.16 Хариулах
Анандыг дэвшүүлж бага тэнгэрээс хахуулд авсан үнэтэй том ХАУСыг нь шалгаач ээ
Зочин [192.82.69.156] ・ 2021.04.16 Хариулах
Банкны тоогоор малаа тоолдог болсон нь хийсэр дүн гардаг байх оо!
Зочин [66.181.161.108] ・ 2021.04.16 Хариулах
gazar shoroo uhaad bga hujaagaa garga erguu p mal ni bid bugdiig tejeej bga shuu chamaas iluu shorongiin dargaa
Зочин [66.181.161.77] ・ 2021.04.16 Хариулах
УБ гарт б одоо орон нутагыг бариад эх орон нам
Зочин [192.82.77.245] ・ 2021.04.16 Хариулах
hujaa nar n ali hediin mongold mal mallaad ehelsen bgaa bizdee. ted nar n hulsulsun malchniihaa nereer gazriig ezemsheed ehleh yum bnldaa
Зочин [192.82.77.245] ・ 2021.04.16 Хариулах
novshnuud hyatad uvurmongoliig yaj hashij bgaag n huulj bnu
Зочин [203.91.115.44] ・ 2021.04.16 Хариулах
Энэ ямар тэнэг юм бэ хэлэх юм ярих яриа алга
Зочин [202.55.188.110] ・ 2021.04.16 Хариулах
Belcheer bvr hywhairch dyyslaa.odoo amjij chadwal Mongol yls heden jiliin hooltoi vldene.tvrgeleech
Зочин [150.129.143.252] ・ 2021.04.16 Хариулах
Юун 134 к лайк вэ хаанаас 134 к хужаа олсон юм . хуцаарай
Зочин [150.129.143.252] ・ 2021.04.16 Хариулах
новш минь өгзөгөө аваад өөрөө тэр хужаа руугаа зайл
Зочин [150.129.143.252] ・ 2021.04.16 Хариулах
ёстой хуц ард түмэн энэ нь дээр бол босно шүү. Энэ хужаа төлөвлөгөө юу
Зочин [150.129.143.252] ・ 2021.04.16 Хариулах
Монгол хүний эрүүл сэтгэхүйгээр бодчих зөв санал санаачлага, бодлого олдохгүй байна уу. Ийм ч юм ярьж байдаг УИХ-ын дарга байх гэж ядаж нэг ч удаа хөдөө хөрч гадаа гандаж яваа монголынхоо уламжлалыг хадгалж зүтгэж байгаа иргэддээ тусласан гэж үү
Зочин [192.82.84.46] ・ 2021.04.16 Хариулах
Монгол улс хэрхэвч бэлчээр хувчилж болохгүйээ үе үеийн эх оронч гишүүд түрүүлж олж харчихаад л хэлээд бж Дашбалбар .Зэнээ.З.Дорж заримийг нь санахгүй бна их олон гишүүд хэлж бсан урд зүгийн бодлого шүү бэлчээр хувчилуулах сонирхол аль эртнээс бсан шүү
Зочин [192.82.88.89] ・ 2021.04.16 Хариулах
Занданшатар индэр дээрээс хэдэн үг холбож хэлээ л болчих асуудал биш юм аа энэ чинь. Төрд шургалсан бөгс долоогчид м.а.а-н үе үеийн судалгаа туршлага боломж болооцоог сайтар судалж дүгнэж байж донгос ооо
Зочин [66.181.161.53] ・ 2021.04.16 Хариулах
За одоо зөвхөн засмал замаар лхөдөө явна. замаас гарвал хужаа мянгатууд мөнгө нэхнэ.эх орондоо ад үзэгдэж алаан болох юм бн даа энэ урд зүгийн бодлого бн.үхсэн ацны НҮБ.вэ.
Зочин [103.140.10.231] ・ 2021.04.16 Хариулах
Өмхий хужаануудаас газраа ав эргүү өмхий новш минь
Зочин [66.181.161.16] ・ 2021.04.16 Хариулах
1-ээрт Мянгат малчин гэж өргөмжилхөө бол 2 -аарт ноолуурийг биш махаа экспортонд өндөр үнтэй өг 3-аарт 500 гаас дээш малтай өрхөд татвар ноогдуул малын хөлын 4-ээрт шагнал урамшуулалыг мал өсөгсөн хүнд биш мах ны гарц амидийн жинг өсөгсөн бэлчээрийн хувиар гаргаж бэлчээрээ зөв ашигласан хүнд өг Мал аж ахуйгаас орж ирсэн орлогыг орон Нутагын бэлчээрыг нөхөн сэргээх хамгаалах усжуулах зэрэгт зарцуулах ингсэн нөхцөлд малын өсөлт зогсож бэлчээр сайжрана дотоодоо махны үнийг барих нөөцын мах бэлтгэх
Зочин [103.10.22.33] ・ 2021.04.16 Хариулах
Тэгэхээр тэр бэлчээрийг мөнгөтэй хужаанууд нь аваад мөнгөгүй малчид нь гэрээ барих ч газаргүй болчих юм бишүү?
Зочин [66.181.161.79] ・ 2021.04.16 Хариулах
Монголд одоо бол хөдөөний малчид л баян бна! Одоо тэдгээрээс болон хөөрхий 5н хошуу малаас минь хүртэл татвар авдаг болох нээ!!
Зочин [66.181.161.37] ・ 2021.04.16 Хариулах
Belcheeriin gazriig talhalahaas sergiilj bgaan bn. Malchid malaa het olon bolgohgui. Togtwortoi mal aj ahuid heregtei
Зочин [122.201.31.64] ・ 2021.04.16 Хариулах
Энийг УИХ-н дарга болсоноос хойш гаргасан шийдвэрүүд бүгд ЭХ ОРНЫ эсрэг ээлгүй болсон...
Зочин [109.73.209.72] ・ 2021.04.16 Хариулах
Tegwelch estoi belcheeree bulaaldaad dajin boloh bh da.zarim ni belcheeree torlood hachin ym bolno biz.haha
Зочин [66.181.186.161] ・ 2021.04.16 Хариулах
Энэ либерал эх орныг минь худалдаж идээд дуусгах нь дээ. Малын хөлийн татвар тонтоосон. Одоо билчээрийн гэнд давхар татвар. Билчээрийг уул уурхай,өнгөт чулуу түүгчид сүйтгээд байгааг өөгшүүлнэ. МАН чадахгүй юм биш. Малчдыг бүгдийг буудчихаа. Тэгээд малыг нь устгаад билчээрийг нь МАНынхан авч худалдаж ид.
Зочин [66.181.161.126] ・ 2021.04.16 Хариулах
Энэ муу Онгондаам хэзээ ийм байсан юм Монголыг сүйрүүлэх юм хийж бна
Зочин [202.126.88.226] ・ 2021.04.16 Хариулах
Малын тоо толгойг бэлчээрийн даацанд тааруулах хэрэгтээ хашаалах зөв санаа биш
Зочин [66.181.186.161] ・ 2021.04.16 Хариулах
ЗАНДАНШАТАР ХААНАХЫН НӨЛӨӨЛӨЛИЙН УРВАГЧ ВЭ.
Зочин [66.181.161.60] ・ 2021.04.16 Хариулах
Тэглээ гээд зөв тоологдоно гэж юу байхав харин ч хасаж хэлнэ одоо зөвхөн зээл авахын тулд нэмж хэлдэг нь зөндөө одоо малын тоо худлаа ш дээ
Зочин [192.82.69.193] ・ 2021.04.16 Хариулах
Наад гахайн мордагаа ИХ тай нь авч хая
Зочин [66.181.161.80] ・ 2021.04.16 Хариулах
6.2 той холбоотой заалтууд оруулах гэж байгаа бололтой
Зочин [66.181.161.80] ・ 2021.04.16 Хариулах
6.2ыг хэрэгжүүлэх гол санаа ил гарч байна
Зочин [66.181.161.51] ・ 2021.04.16 Хариулах
Uur yum setgej ajillaj chadahgui sdaanuud yumaa
Зочин [66.181.161.125] ・ 2021.04.16 Хариулах
ene neg doliison hizda hytadiin gar hul bson nowshiig alchiisan yasan durgui hurgej bna
Зочин [202.21.109.57] ・ 2021.04.16 Хариулах
Тэнэг муу мал минь юу гээд хуцаад байгаан бэ чи? Яасан хотод ирж суурьшаад угшлаа Монгол мал аж ахуйгаа мартаа юу? Олон юм хуцаж буруу хууль гарнаж байж энэ олон малчиддаа алуулавдаа мулгуу минь
Зочин [122.201.24.69] ・ 2021.04.15 Хариулах
Новш гэж юу хуцаад бна аа
Зочин [66.181.161.67] ・ 2021.04.15 Хариулах
Za odool vzeltseh bolj bna da ene yaw baij bolohgvi zvil ene haanahiin bodlogo ywaad bga ni oilgomjitoi ym bishvv
Зочин [66.181.161.21] ・ 2021.04.15 Хариулах
ta nart uur hiih yum alguu tegvel suudlaasa buugad chaddag negendni ug odoo iluu soliorhoosoo umnu bolij uz
Зочин [66.181.161.8] ・ 2021.04.15 Хариулах
Hariin hvmvvs gazar nutgiig ni sendiicheed hamag bayalagiig ni zoogood hors urgamliig ni ergvvleed baihad sohor met baidag helgvi met duugvi goliigood baidag baij ard tvmendee deerelhvv yu idej uudag novsh ve
Зочин [202.126.90.32] ・ 2021.04.15 Хариулах
муу хулгайчуудтай ёстой тэмцэхэд бэлэн байна. Үзэлцэнэ шүү. Буаимдал дээд цэгтээ хүрч байна
Зочин [202.126.88.220] ・ 2021.04.15 Хариулах
Би шууд л хятад бодлого гэж үзэж байна өвөр монгол юу болсон бэлээхэн гашуун туршлага байна шүү
Зочин [66.181.161.52] ・ 2021.04.15 Хариулах
Boliochee arai dendej bna. Iim yum yarihaasaa ichdeggui yumuu
Зочин [66.181.161.24] ・ 2021.04.15 Хариулах
Бандийн шоо юмаа.За хятаджих бодлого уу.махны үнэ ч явж өгөх нь дээ хашааныхаа төлбөрийг төлөх гэж.Өвөр Монголд хашаанд бэлчээрлсэн хонины мах 1кг 80-90 юань байдаг манаи мөнгөөр40 д мянга хашааны(бэлчээрийн) төлбөр төлдөг гээд.тийм болохийм бол уу.
Зочин [66.181.161.109] ・ 2021.04.15 Хариулах
Бэлчээрийг төлбөртэй болгох нь зөв, малчид малаа үнэгүй хувьчилж авсан тэгсэн мөртөө бэлчээрийг ямарч үнэ төлбөргүй ашиглаж байна. Ган зуд боллоо та нар тусла гэж төрлүү дайрчихаад л хэт даварч байна. Гэтэл байраа хувьчилж авсан хүмүүс байрны төлбөр СӨХ энэ тэр гээд зөндөө л төлбөр төлж байна, машин техникээ хувьчилж авсан хүмүүс албан татвар, бинзен тос гээд л зөндөө л мөнгө төлж байна. Мал хэт өссөнөөр бэлчээр нутаг байтугай бүх эдэлбэр газар цөлжлөө, хэдэн жилийн дараа ямарч хөрсгүй жинхэнэ түйрэн болох нь.
Зочин [103.26.195.92] ・ 2021.04.15 Хариулах
Ёстой тэнэг журам бна үүнээс илүүг сэтгэж чадахгүй арчаагүй амьтан
Зочин [202.126.88.237] ・ 2021.04.15 Хариулах
ene demjeed baigaa humuus malchidaas deeremdej hyzgaarlaj awah geed baigaa Manan bulegiin ter gazar heniih bolohiig bodoltsson uu Medeej hyatad humuus l durgih gazar shuu dee
Зочин [66.181.176.56] ・ 2021.04.15 Хариулах
Зөв, ингэх цаг нь болсоон, харин түргэн хууль журмаа ойлгомжтой гаргаж хэрэгжүүлээрэй
Зочин [66.181.161.96] ・ 2021.04.16 Хариулах
Hamsatn ni ymu holsnih ni bicheechv tenegee
Зочин [202.55.188.103] ・ 2021.04.16 Хариулах
Zach bitgii huts ur dun uy bolhiig medej bna uu gulgui
Зочин [66.181.161.114] ・ 2021.04.15 Хариулах
Бэлчээр төлбөртэй болгох мал цөөлөх буруугийн буруу шүү. Одоо хиймэл мах идэх нээ. Энд тэнд цхаад ус бохирдуулаад байгаа нөхдүүдэдийг цэгцэл
Зочин [66.181.161.114] ・ 2021.04.15 Хариулах
Энэ юу хэлчих вэ.
Зочин [192.82.85.133] ・ 2021.04.15 Хариулах
Битгий гачин юм яриад бай хөлдүү толгойт минь.чи тархай бутархй нүүдэлчин монголын үр сад мөн үү.эргүү дагз минь чи гадны гар хөл болохоон больчих.хааны алба халаатай шүү..
Зочин [66.181.161.120] ・ 2021.04.15 Хариулах
Бэлчээр үнэтэй байх нь зөв шүү олон сайн үр дүн гарна мал чанаржина фермерүүд олширно Хоёрын хооронд малчид цөөрнө малын хулгай буурна
Зочин [202.55.188.108] ・ 2021.04.16 Хариулах
Өөрөө фермээ ажилуулахыг чинь хэн байг гээв. Малчид цөөрч ажилгүйчүүд нэмэгдэхийг харах гээд байгаа юм уу. Фермийн мах амт чанаргүй байдаг. Юун чанаржина ч гэх шиг балайраад байгаа хужаа вэ?
Зочин [64.119.21.12] ・ 2021.04.15 Хариулах
Бэлчээрийн даац хэтэрч байгаа нь үнэн ч,уул уурхай элдэв алт,чулуу олборлогчид булаг шанд,хөрс ургамлыг хайр гамгүй сүйтгэж байна.малын тоо толгойг тогтоох,татвар авах гэх мэт аргаар бэлчээр хамгаалж болох бх.Үнэтэй болговол мөнгөтэй хятдууд авхаар захиалж байгаа даа!
Зочин [192.82.89.153] ・ 2021.04.15 Хариулах
Малчид малаа үнэгүй хувьчилж авсан. Мал аж ахуй хөл дээрээ тогтож, малчдын амьдрал нийт түвшиндээ сайжирсан. Сумын төвийн иргэдийн амьдрал ахуй тааруухан байгаа нь үнэн. 30 жил энэ тэрийг дурдаад ч яах вэ. Ядахдаа бэлчээрийн хувиарлалт, төлбөрийн асуудал яригдах ёстой. Ямар нэгэн шийдвэр сайн, муу талтай ч ирээдүйд сайн нь илүү байх ёстой
Зочин [202.55.188.108] ・ 2021.04.16 Хариулах
Суманд ажилгүй ангайж суугаад малчдаа шулж байснаас малаа малла. Малчидад атаархаж яахнав дээ. Бэлчээр хувиарлана гээд хашаа тор татаж хятад шиг болох гээ юу. Хоорондоо манай өвсийг идлээ гээд алалцаад
Зочин [202.55.188.41] ・ 2021.04.15 Хариулах
Бэлчээрийг төлбөртэй болгоно гэдэг хаанаас ирсэн, хэний захиалга вэ ? Лав л Монгол хүн ингэж сэтгэхгүй шүү !!!
Зочин [202.21.109.72] ・ 2021.04.16 Хариулах
Zochin
Зочин [66.181.161.117] ・ 2021.04.16
Авахаа л бодох юм уул уурхай чинь дэндлээ,ус ч гүй бэлчээрч гүй болгоод байна нүдээ нээж хар хар хятадуудаад малаа өгч нядлуулмааргүй байна
Зочин [202.21.109.72] ・ 2021.04.16
Ene ogsgor hamartai hun lavl mongol hun bishee.hyatadas zaavarchilgaa avdag bolohni haragdaj bna
Зочин [66.181.180.63] ・ 2021.04.15 Хариулах
1р Хятадруу махаа гаргахаа боль шороон түмэн хужааг бид махаар тэжээж дийлэхгүй Хятад няталгааны газарыг Монголоос яаралтай гарга Бидэнд мөнгө хэрэгтэй ч эх орны минь эрүүл хөрс шороо түүнээс ч илүү хэрэгтэй Бас Адуугаа битгий хужааруу гаргаад бай Нүдыг нь сохлож амьдаар түлж байна Молор эрдэнэ болсон морио битгий ингэж мууг нь үзүүл Дэлхийн талыг эзэлхэд эзнээ хаяагүй хүлэг юм шүү Мөнгө хэрэгтэй ч хүн чанар түүнээс ч илүү хэрэгтэй Зөвхөн Монголынхоо хэрэглээнд өсгөхөд л болно Өөрөөр мөнгө олох арга зөндөө бий Арьс шир үс ноос нь хангалтай хүрнэ Ямаан сүргээ багсага Ноолуур бидэнд их мөнгө авчирах ч Өвс ургамал бидэнд түүнээс ч илүү ашиг тусаа өгнө Харин Монгол ногоочидоо дэмжиж Хүлэмжийн тариалалтаа нэм Хятадын хортой ногоо жимс идэж залахлаа Эх ороныхоо эрүүл хүнс ногоо хэрэглмээр байна Яадаж л олон хүний эрүүл мэнд аврагдана Олон ногоочидын ядарсан амьдрал сэргэж ногооны ченжүүдын гарт орсон хөдөлмөр нь хямд үнэлэгдээхээ больж хайран хөдөлмөр нь талаар урсахаа болино Ногоочиддоо хангаттай чанартай зоорь барьж өг Бидэнд хатсан ногоо ирэхээ больно
Санал болгох
1 Сонгогчийн боловсрол: Таны сонгох нэр дэвшигч итгэлтэй хүн мөн үү?
2 Х.Алтантуяа: Хүүхдийг сургая гэвэл багш хүн маш нарийн мэдрэмжтэй байх хэрэгтэй
3 Айлын хүүхдүүд айхтар: Улс орнууд уур амьсгалын өөрчлөлттэй хэрхэн тэмцэж байна вэ?
4 Голомт банк "Оюутны тэтгэлэгт хөтөлбөр"-өөө шинэчлэн 20 дахь жилдээ зарлалаа
5 Зөвлөгөө: Өсвөр насны хүүхдийнхээ сэтгэл зүйг ойлгож, дэмжих нь
Холбоотой мэдээ
Уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах
Малчид нөхөрлөл байгуулж бэлчээрээ хамгаалж байна
Peak.mn ・ 03 сарын 14, 2024
Нийгэм
Г.Занданшатар: Цэгцрэх хөдөлгөөн, шударга ёсны тэмцэл аймаг, суманд эрчээ авах хэрэгтэй байна
Б.Баясгалан ・ 09 сарын 27, 2020
Нийгэм
Г.Занданшатар: Сэтгүүлчийг баривчлаагүй, мэдүүлэг аваад явуулсан гэж цагдаагаас мэдэгдсэн
Б.Баясгалан ・ 12 сарын 10, 2020
Нийгэм
Энэ онд мал, тэжээвэр амьтдын тооллого явуулахгүй
Б.Баясгалан ・ 12 сарын 09, 2020
Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын даргад албан бичиг хүргүүллээ
Б.Баясгалан ・ 12 сарын 07, 2020
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 24-р байр
© 2017-2024 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.