H1N1 вирусын улмаас улсын хэмжээнд насанд хүрсэн долоон хүн нас баржээ

Х.Оргил
01 сарын 29, 2019

Өнөөдрийн чуулганы үеэр Эрүүл мэндийн  сайд Д.Сарангэрэл томуу өвчний дэгдэлтийн талаар мэдээлэл өглөө

Тэрбээр

"Одоогийн байдлаар H1N1 вирусын улмаас нэг ч хүүхэд эндээгүй. 2017, 2018 онд хатгалгааны эсрэг вакцин хийсэн нь үр дүнгээ өгч байгаагийн болов уу. Би өнөөдөр 20, 30 жил УИХ-д улиран сууж байгаа гэж гайхуулан ярьдаг хүмүүст хандаж нэг үг хэлье. Та бүхэн тэр 20, 30 жил сайжруулсан түлшний үйлдвэрээ барихгүй яасан юм бэ, агаарын бохирдлоо бууруулахад зарцуулсан мөнгөө яасан юм бэ, хүүхдүүддээ хангалттай ортой эмнэлэг барьчихгүй дээ.Эрүүл мэндийн салбарын ажилтнууд өдөр, шөнөгүй ажиллаж байж томуугийн дэгдэлтийг цурманд оруулаад байна" гэлээ.

Холбоотой сэдвүүд

h1n1 томуу

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.