Саруулын Ариунжаргал
04 сарын 25, 2019
НЬЮ-ЙОРК. /TASS/. Газрын тосыг худалдан авагч орнуудад АНУ-ын Засгийн газар хориг тавьсан хэдий ч манай улс газрын тосоо худалдсаар байх болно гэж Ираны Гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зариф сэтгүүлчдэд мэдэгджээ.
Ираны газрын тосыг худалдан авахтай холбоотойгоор Америкийн хориг арга хэмжээнд багтсан орнуудад ирэх 5 дугаар сараас эхлэн АНУ ямар ч хөнгөлөлт үзүүлэхгүй хэмээн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео өнгөрсөн даваа гарагт мэдэгджээ. Үүний зэрэгцээ дэлхийн зах зээлд газрын тосны хомсдол үүсгэхгүй гэдгээ АНУ мэдэгдсэн байна.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.