Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
ХЭЛЭЛЦҮҮЛЭГ: 'Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг баталгаажуулах нь' | Peak News

ХЭЛЭЛЦҮҮЛЭГ: "Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг баталгаажуулах нь"

Хүдэрчулууны Хулан
01 сарын 13, 2026

Монгол Улс Ардчиллын замыг сонгож шинэ Үндсэн хуулиа баталсны 34 жилийн ой өнөөдөр /2026.01.13/ тохиож байна. Тус өдөрт зориулан МСНЭ, "Глоб интернэшнл төв", Хэвлэл мэдээллийн зөвлөл, Монголын сайтын холбоо хамтран “Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг баталгаажуулах нь” сэдэвт хэлэлцүүлэг МУИС-ийн Номын санд боллоо.


Хэлэлцүүлгийг нээж МСНЭ-ийн Дэд ерөнхийлөгч З.Боргилмаа хэлэхдээ,  "Монголын сэтгүүлчдийн эвлэл бол хэвлэл мэдээллийн салбарт ажиллагчдын, сэтгүүлчдийн мэргэжлийн эрх ашгийг хамгаалдаг байгууллага. Мэргэжлийн эрх ашиг хаана очоод хамгийн их зөрчигдөж байна гэдэг тэр цэг дээр манай сэтгүүлчид эвлэлд хандаж, бид өмгөөлөл, хамгаалал хийж ажилладаг. Сүүлийн жилүүдэд 2020 оны нэгдүгээр сард Эрүүгийн хуульд орсон 13.14 буюу худал мэдээлэл тараах гэдэг зүйл заалт хэрэгжсэнээс хойшхи хугацаанд сэтгүүлчдийн зүгээс МСНЭ-д хандахад хамгийн олон давтагдсан асуудал нь сэтгүүлчдийн тус зүйл ангиар шалгах, давтан дуудах, ажлаа хийх боломжгүй болгох асуудлууд байсан. Энэ нь үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг зөрчиж байна гэдэг гомдлыг сэтгүүлчид болон хуульчид ҮХЦ-д гомдол гаргаснаас хойш жилийн дараа буюу 2025 оны арваннэгдүгээр сарын 25-ны хурлаар Цэцийн дүгнэлт гарч, энэ зүйл заалт нь Үндсэн хуульд заасан Эрх, эрх чөлөөг зөрчиж байна гэсэн дүгнэлтийг гаргасан. Тус дүгнэлтийн УИХ хүлээж авах эсэх асуудлыг оны өмнө буюу 2025 оны 12 сарын 30-ны өдөр хэлэлцэж дэмжсэн. Улмаар Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулсан. 


Өнөөдөр Үндсэн хуулийг баталсан өдөр. Ардчилсан Үндсэн хууль Монгол улсын иргэн бүрт үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх, мэдээлэл хайх, хүлээн авах эрх чөлөөг тунхагласан өдөр. Энэ өдрөөр бид ямар нөхцөлд байгаа, энэ нь ямар үр дагавартай шийдвэрүүдийг гаргав, цаашдаа яах ёстой вэ гэдгээ ярихын зэрэгцээ сэтгүүлчдэд, хуульчдад, нийгэмд, олон нийтэд ойлголт өгөх зорилготой хэлэлцүүлгийг зохион байгуулж байна" гэдгийг онцлов.  


Хэлэлцүүлэгт, "Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний эрхийн хэрэгжилтийн нөхцөл байдал" сэдвээр Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Б.Энхболд /доктор, дэд проф./, "Цэцийн шийдвэр: Хэвлэл мэдээлэл ба хүний нэр төр” сэдвээр МСНЭ-ийн дэд ерөнхийлөгч З.Боргилмаа,  "Олон улсад үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөг хязгаарлах хэм хэмжээ" сэдвээр Эмнести Интернэшнл байгууллага Г.Амарзаяа,  "Монгол ба олон улсын жишиг: Нэр төр, алдар хүндийг хамгаалах нь" сэдвээр "Глоб интернэшнл"-ын хуульч Б.Пүрэвсүрэн нар тус, тус илтгэл тавилаа. 


 

 



Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.