Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Хүүхдийн хөдөлмөр эрхлэлт 246 саяас 138 сая болж буурчээ | Peak News

Хүүхдийн хөдөлмөр эрхлэлт 246 саяас 138 сая болж буурчээ

Хүдэрчулууны Хулан
06 сарын 13, 2025

Дэлхий даяар хөдөлмөр эрхэлж буй хүүхдийн тоо сүүлийн 25 жилийн хугацаанд 246 саяас 138 сая болж буурсныг Олон улсын хөдөлмөрийн байгууллага /ОУХБ/ болон НҮБ-ын Хүүхдийн сангаас танилцуулжээ. Тухайлбал, ази, номхон далайн бүс нутагт хүүхдийн хөдөлмөр эрхлэлт 49 саяас 28 сая болж буурсан байна.

2024 оны байдлаар дэлхий даяар 138 сая орчим хүүхэд хөдөлмөр эрхэлж байснаас 54 сая орчим нь эрүүл мэнд, аюулгүй байдал, хөгжилд нь аюултай ажил хийж байгаа аж. Эдгээр 138 сая орчим хүүхдийн 61 хувь нь хөдөө аж ахуйн салбарт, 27 хувь нь гэрийн ажил, 13 хувь нь уул уурхай гэх мэт аж үйлдвэрийн салбарт ажиллаж байна. 

Хэдэн настай байхаас үл шалтгаалан хөвгүүд охидоос илүү ажил хийх магадлал өндөр байгаа бол охид гэртээ долоо хоногт 21 ба түүнээс дээш цагийг цалингүйгээр гэрийн ажил хийхэд зарцуулж байна. 

ОУХБ-ын Ерөнхий захирал Гилберт Ф.Хунгбо, “Эцэг эхчүүд зохистой хөдөлмөр эрхлэх замаар хүүхдээ зах, худалдааны газарт бараа зарж гэр бүлдээ дэм болохын оронд сургуульд, ангидаа суралцаж байх боломжийг нь бүрдүүлдэг байх хэрэгтэй юм. Хүүхдүүд мөнгөний төлөө хөдөлмөрлөх бус боловсролын төлөө сургуульдаа явдаг байх нь чухал байна. Энэ судалгааны тайлан хүүхдийн хөдөлмөрийг бууруулах боломжтойг харуулж байна. Гэвч туулах зам урт байна” гэжээ. 

Дээрх байгууллагуудаас 2025 он гэхэд дэлхий даяар хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийг бүр мөсөн устгах зорилт тавьсан боловч хараахан биелээгүй байна. 

Холбоотой сэдвүүд

хүүхдийнэрх ядуурал

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.