“Huawei” компани эвхэгддэг гар утас танилцуулав

peak.mn
02 сарын 25, 2019

БНХАУ-ын мэдээллийн технологийн “Huawei” компани “Mate X” хэмээх эвхэгддэг 5G ухаалаг гар утсаа олон нийтэд танилцуулжээ. Даваа гарагт Испанийн Барселон хотноо эхэлж буй Дэлхийн гар утасны үзэсгэлэнгийн өмнөх өдөр уг арга хэмжээ болсон байна.

“Mate X” гар утас нь 6.6 инчийн дэлгэцтэй ба дэлгэсний дараа 8 инч хэмжээтэй болох юм. Түүнчлэн тус гар утас нь 8 GBрам, 512 GB багтаамжтай ажээ.

“Huawei” компанийн шинэ ухаалаг гар утасны үзүүлэлтээс хэрэглэгчдийн сонирхолд хамгийн их нийцэж буй нь үүний нимгэн байдал бөгөөд эвхэгдсэн үедээ 11 мм зузаан байх аж. 2607 ам.долларын үнэтэй энэхүү гар утас ирэх зунаас худалдаанд гарах юм.  

Түүнчлэн “Mate X” гар утаснаас гадна 13.9 инч хэмжээтэй, 3К нарийвлал бүхий дэлгэцтэй “MateBook X Pro” болон 13, 14 инчийн дэлгэц бүхий “MateBooks” загварын зөөврийн компьютерийг олон нийтэд танилцуулжээ. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, Xinhua

Холбоотой сэдвүүд

huawei гарутас

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.