Ибаримтаа 10 дугаар сарын 08-ны дотор бүртгүүлж, НӨАТ-ын буцаан олголтоо авна уу

Б.Баясгалан
09 сарын 24, 2020

НӨАТ-ын буцаан олголтыг энэ оноос эхлэн улирал бүрээр нь олгож эхэлсэн. Энэ дагуу та 2020 оны 3 дугаар улирлын төлбөрийн баримтаа 2020 оны 10 дугаар сарын 08-ны 23:59:59 цагаас өмнө бүртгүүлснээр НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авна уу.

Тодруулбал, 2020 оны 7, 8, 9 дүгээр сарын НӨАТ-ын баримтаа дээрх хугацаанаас өмнө бүртгүүлснээр урамшууллаа авна. 


Албан татвар төлөгчид буцаан олголт олгохгүй байх нөхцөл

НӨАТ төлөгчийн худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг буцаан олгох журамд заасан хугацаанд төлбөрийн баримтаа нэгдсэн системд бүртгүүлээгүй тохиолдолд худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгохгүй. 

Албан татвар төлөгчид НӨАТ-ын буцаан олголтыг олгох явцад тухайн татвар төлөгчийн нэгдсэн системд бүртгүүлсэн баримт нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт заасан нөхцөл шаардлагыг хангаагүй тохиолдолд худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгохгүй.  

Холбоотой сэдвүүд

буцаан олголт ибаримт нөат

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.