Пуужингийн цохилтын улмаас олон цэрэг амиа алджээ

Peak.mn
01 сарын 20, 2020

САНА. /The Guardian/. Йемен улсын төв нутгийн Мариб мужид пуужингийн цохилтын улмаас 80 цэрэг амиа алдаж, олон арван хүн шархадсан талаар тус улсын эрх баригчид мэдээлжээ.

Йемений нийслэл Сана хотоос зүүн зүгт 170 орчим километр зайд оршдог цэргийн бэлтгэлийн бааз бямба гарагт пуужингийн цохилтод өртжээ. Йемений Засгийн газар уг халдлагыг хусит босогчид үйлдсэн хэмээн буруутгасан боловч халдлагын хариуцлагыг хэн нэгэн хүлээгээгүй байна.

Цаашид амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгдэж болзошгүй гэж холбогдох албаны төлөөлөгчид мэдээлжээ. Йемений Ерөнхийлөгч Абдраббух Мансур Хади “Saba” төрийн мэдээллийн агентлагаар дамжуулан уг халдлагыг зэмлэн буруушаажээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой сэдвүүд

йемен пуужин цэрэг

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.