Их аварга Какүрюү М.Ананд 5 дахь удаагаа Японы эзэн хааны цом хүртлээ

Х.Оргил
05 сарын 27, 2018

Японы Токио хотноо болж буй мэргэжлийн сумо бөхийн зуны Нацү башёгийн Макүүчи буюу дээд зиндаанд 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд 14 даваа, нэг унаатай түрүүллээ.

Тэрбээр, Японы эзэн хааны цомыг 5 дахь удаагаа хүртэж байгаа бөгөөд анх удаагаа хоёр башё дараалан түрүүлж байна. Гүржийн  бөх Точиношиныг Шодай давснаар түүний тэргүүлэлд цэг тавьсан бөгөөд Их  аварга Какүрюү М.Ананд, түүнийг давж хоёр унаатай болсноор түрүүлэх  боломжоо алдсан юм. Ийнхүү Точиношин 13 даваа, 2 унаатай башёг өндөрлүүлж Озэки цолны болзлыг хангалаа.

Мэргэжлийн сумогийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, 71 дэхИх аварга Какүрюү М.Анандад унаснаар 12 даваа 3 унаатай Нацү башёг дуусгалаа. 

Харин  өнөөдөр Ичиножёо А.Ичинноров /8-7/ Митакеумид унасан бол Тамаваши  Б.Мөнх-Оргил /8-7/ Шодайг давсанаар 50 хувиа хийн дараагийн тэмцээнд  Комүсүби цолтой барилдахаар болжээ. Чиёошома  Г.Мөнхсайхан /6-9/ Эндог,  Араваши Э.Дөлгөөн /7-8/ Аойяамаг тус тус давсан байна.


Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой сэдвүүд

сүмо м.ананд

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.