Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Их Британийн Ерөнхий сайдын албан тушаалд нэр дэвшигчдийн тоо 10 боллоо | Peak News

Их Британийн Ерөнхий сайдын албан тушаалд нэр дэвшигчдийн тоо 10 боллоо

05 сарын 28, 2019

ЛОНДОН. /BBC/. Их Британийн бүс нутгийн болон орон нутгийн өөртөө удирдах засаг захиргааны асуудал хариуцсан дэд сайд Кит Малтхаус Ерөнхий сайдын суудлын төлөөх өрсөлдөөнд нэрээ дэвшүүлэхээр төлөвлөж буйгаа мэдэгджээ. Ийнхүү тус улсын эрх баригч Консерватив намын дарга болон Ерөнхий сайдын албан тушаалд нэр дэвшигчдийн тоо 10 болж нэмэгдлээ. 

Малтхаус “The Sun” сонинд ярилцлага өгөхдөө энэ тухайгаа мэдэгджээ. Тэрбээр Их Британийг Европын Холбооноос  /ЕХ/ гарах нөхцөлийн талаар харилцан буулт хийсэн гэрээний хувилбар санал болгож байсан юм.

Их Британийн Гадаад хэргийн сайд асан Борис Жонсон, Гадаад хэргийн сайд Жереми Хант, Олон улсын хөгжлийн асуудал хариуцсан сайд Рори Стюарт, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд Мэтт Хэнкок, Хөдөлмөр болон тэтгэврийн асуудал хариуцсан сайд асан Эстер Макви, “Brexit”-ийн асуудал хариуцсан сайд асан Доминик Рааб, парламентын Нийтийн танхимын дарга асан Андреа Лидсом, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн хөгжлийн сайд Майкл Гоув, мөн Дотоод хэргийн сайд Сажид Жавид гэсэн есөн улстөрч Консерватив намын даргын сонгуульд оролцохоор төлөвлөж буйгаа мэдэгдсэн юм. Тус намын өөр хэд хэдэн нэртэй төлөөлөгчид мөн нэрээ дэвшүүлж магадгүй байна.

Их Британийн Ерөнхий сайд, Консерватив намын дарга Тереза Мэй зургадугаар сарын 7-нд огцорно гэдгээ тавдугаар сарын 27-нд мэдэгдсэн билээ. Тэрбээр Консерватив намын шинэ даргыг сонгох хүртэл Засгийн газар тэргүүний үүргийг гүйцэтгэнэ. Энэ үйл явц зургадугаар сарын 10-нд эхэлж, долдугаар сарын дундуур дуусна.

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой сэдвүүд

их британи тереза мэй

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.