Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Их, дээд сургуулиудын хичээлийг есдүгээр сарын 15-наас эхлүүлнэ | Peak News

Их, дээд сургуулиудын хичээлийг есдүгээр сарын 15-наас эхлүүлнэ

Nх, дээд сургуулиудын хичээлийн шинэ жилийг ирэх оноос есдүгээр сарын 15-наас эхлүүлэх чиглэлийг Боловсролын яамнаас өгчээ.

Боловсролын яамнаас 2026–2027 оны хичээлийн жилээс эхлэн их, дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрийг аравдугаар сарын 1-нээс эхлүүлэх талаар санал авч, судалгаа явуулсан байна. 

Судалгаанд төрийн өмчийн их, дээд сургуулиудаас 17 нь буюу 94.4 хувь нь хичээлийг аравдугаар сарын 1-нээс эхлүүлэх боломжтой гэж хариулжээ. Харин Дотоод хэргийн их сургууль сургалтын үйл ажиллагааны онцлогтой уялдуулан ийм өөрчлөлт хийх боломжгүй гэсэн санал ирүүлсэн байна.

Хувийн их, дээд сургуулиудын хувьд 33 нь буюу 70.2 хувь нь боломжтой гэж үзсэн бол 12 нь буюу 25.5 хувь нь боломжгүй гэсэн байр суурь илэрхийлжээ. Мөн хоёр сургууль буюу 4.3 хувь нь санал ирүүлээгүй байна.

Энэхүү судалгааны дүнг үндэслэн Боловсролын сайд П.Наранбаяр их, дээд сургуулиудын удирдлагуудад ирэх хичээлийн жилийг есдүгээр сарын 15-наас эхлүүлэх чиглэл өгчээ.

Дээд боловсролын тухай хуулийн дагуу их, дээд сургуулиуд сургалтын хөтөлбөрөө өөрсдөө баталж, хичээлийн жилийн эхлэх хугацааг өөрийн онцлогт нийцүүлэн тогтоох эрхтэй байдаг. Иймээс сургуулиуд хуулийн хүрээнд сургалтын үйл ажиллагаагаа хэвийн зохион байгуулах боломжтой аж.

Хичээлийн жилийн эхлэх хугацааг өөрчлөх саналыг дэвшүүлэхдээ цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль болон их, дээд сургуулиудын хичээл нэгэн зэрэг эхлэх нь эцэг, эхчүүдийн санхүү болон цаг хугацааны ачааллыг нэмэгдүүлэх эрсдэлтэй гэж дүгнэжээ. Мөн Монгол орны байгаль, цаг уур, хүн амын амьдралын хэв маяг, уламжлалт ахуй соёлын онцлогийг харгалзан үзсэн байна.

Тухайлбал, намрын улиралд өрнөдөг ургац хураалт, хадлан тэжээл бэлтгэх, өвлийн бэлтгэл хангах зэрэг ажил, мал аж ахуйд тулгуурласан өрхийн хөдөлмөрийн онцлогтой зохицуулах нь нийгэм, эдийн засгийн хувьд ач холбогдолтой гэлээ.

Холбоотой сэдвүүд

ихдээдсургууль ихсургууль

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.