Их хэмжээний байлдааны сум алдагдсан тул бригадын генерал Л.Гансэлэмийг чөлөөлжээ

Х.Оргил
07 сарын 05, 2019

Зэвсэгт хүчний дугаар ангиас өнгөрсөн хугацаанд их хэмжээний байлдааны сум, галт хэрэглэл алдагдан шүүх хяналтын байгууллага хэргийг шалгаж байна.

Энэ хэрэгтэй холбоотойгоор Зэвсэгт хүчний 311, 345-р ангийн захирагчаар тухайн үед ажиллаж байсан бригадын генерал Л.Гансэлэмийг 2019 оны долоодугаар сарын 5-ны өдрийн ЗХЖШ-ын даргын зөвлөлийн хурлаар албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргалаа.

Түүнчлэн дахин галт хэрэглэл, цэргийн анги салбаруудаас алдагдсан тохиолдолд тухайн ангийн захирагчийг албан тушаалаас нь чөлөөлөх заалтыг тушаалд оруулахаар болов.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.