Их хэмжээний тарвага агнаж явсныг баривчилжээ

Х.Оргил
11 сарын 23, 2018

Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хамтарсан шалгалт хийх явцад иргэн хууль бусаар их хэмжээний тарвага агнаж, тээвэрлэж явсныг илрүүлжээ. Тарваганы тулмыг аймгийн Зооноз өвчин судлалын төвд хүлээлгэн өгч, зөрчил гаргасан иргэнд холбогдох хуулийн дагуу Зөрчлийн хэрэг үүсгэсэн байна.

Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Прокурорын газар, Тагнуулын хэлтэс, Зооноз өвчин судлалын төв хамтран явуулж байгаа аж.

Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс хэрвээ тарваганы махтай харьцсан, идсэн тохиолдолд өндөр халуурч булчирхай цочсон шинж тэмдэг илэрвэл өөрийн байгаа газартаа эмнэлэгийн байгууллагыг дуудаж тусламж авах хэрэгтэйг сануулж байна.

Холбоотой сэдвүүд

тарвага тарваган тахал

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.