Их хэмжээний зааны соёог хураан авчээ

peak.mn
11 сарын 16, 2018

БНХАУ-д нийт 320 гаруй килограм жинтэй 10 хэсэг зааны соёог тээвэрлэж явсан сэжиг бүхий 17 этгээдийг баривчилсан тухай Шэньжэний Гаалийн газраас пүрэв гарагт мэдээлэв.

Уг мэдэгдэлд тэмдэглэснээр, гэмт этгээдүүдийн зургаа нь Хонг Конгийн иргэн байсан бөгөөд уг соёог Хонг Конгоор дамжуулан Хятадын эх газар руу давуулахыг оролдсон аж.

Уг бүлэг өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойш нэг тонн орчим хэмжээний зааны соёо болон хирсний эвэр зэргийг хууль бусаар наймаалсан нь тогтоогджээ. Хятадын засгийн газар зааны соёо болон үүгээр хийсэн бүтээгдэхүүний импортыг 2015 онд хориглосон юм.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, Xinhua

Холбоотой сэдвүүд

заан соёо

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.