Их насанд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уяач С.Баярсайханы халиун морь түрүүлэв

Б.Баясгалан
07 сарын 11, 2020

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн, Үндэсний их баяр наадамд их насны 179 морь хурдалснаас Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уяач С.Баярсайханы халиун морь түрүүллээ.

Аман хүзүүнд Завхан аймгийн Завхан мандал сумын уяач Ц.Мөнххуягийн цавьдар морь, 

Айргийн гуравт Говь-Алтай аймгийн Халиун сумын уяач Г.Чинзоригийн хээр морь, 

Айргийн дөрөвт Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уяач Т.Галбадрахын бор морь, 

Айргийн тавдугаарт Ховд аймгийн Буянт сумын уяач Б.Эрдэнэбаярын загал саарал морь тус тус хурдаллаа.


Дарааллаар нь гэрэл зургаар хүргэж байна.

Түрүү магнай

Аман хүзүү

Айргийн 3, 4, 5

Айргийн таван морины гурав нь Завхан аймгийн уяачдын уяж хуралдуулсан морь байна.

Холбоотой сэдвүүд

их нас наадам2020

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.