Иллинойс муж улсад марихуан хэрэглэхийг хуулиар зөвшөөрчээ

МОСКВА. /Аиф/. Иллинойс муж улсын эрх баригчид марихуан буюу олсны ургамал хэрэглэхийг хуулиар зөвшөөрсөн тухай тус муж улсын амбан захирагч Жей Роберт Прицкер “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

Ингэснээр Иллинойс муж улс нь марихуаныг хуулиар зөвшөөрч буй АНУ-ын 11 дэх муж улс болсон байна. Түүнчлэн насанд хүрсэн хүн марихуан хэрэглэх хууль ёсны бүрэн эрхтэйг хүлээн зөвшөөрсөн анхны муж улс болж байгааг Прицкер цохон тэмдэглэжээ. 

Одоогоор марихуаныг зугаа цэнгэлд ашиглах зорилгоор хэрэглэхийг Вашингтон, Орегон, Невада, Калифорни, Колорадо, Вермонт, Мэн, Массачусетс, Мичиган зэрэг АНУ-ын 10 муж улсад зөвшөөрдөг байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой сэдвүүд

марихуан иллинойс

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.