Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Илон Маскт Хятадад оршин суухыг санал болгожээ | Peak News

Илон Маскт Хятадад оршин суухыг санал болгожээ

peak.mn
01 сарын 11, 2019

Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян Tesla компанийн тэргүүн Илон Масктай уулзах үеэрээ түүнд тус улсад оршин суух эрх авахыг санал болгожээ. Энэ тухай Төрийн Зөвлөлийн цахим хуудсанд мэдээлсэн байна.

Илон Маск Tesla-гийн үйлдвэрийн барилгын шавь тавих ёслол Шанхай хотод болсны дараа Ли Көцянтай уулзжээ.

“Tesla компанийн Шанхайн үйлдвэр дэлхий нийтэд жишиг болно гэж найдаж байна. Би Хятад улсад маш их хайртай, энд байнга ирэхэд бэлэн байна” гэж Маск хэлсэн байна.

Ли Көцян хариуд нь хэрэв Маск үнэхээр ийм бодолтой байгаа бол түүнд “гадаадын иргэнд олгодог байнга оршин суух эрх” олгож болох юм гэжээ. “Маш их баярлалаа” гэж Tesla-гийн тэргүүн хариулсан байна.

Тус компанийн үйлдвэрийн барилгын ажлын эхний шат энэ зун дуусна гэж Маск өмнө нь мэдэгджээ. Уг үйлдвэрт Model 3 загварын цахилгаан автомашин угсрахаар төлөвлөсөн байна. Ирэх онд бүрэн хүчин чадлаараа ашиглалтад орох уг үйлдвэрт жилд 500 мянган автомашин угсрах аж.

Вашингтон болон Бээжингийн хооронд өрнөсөн худалдааны дайн болоод Америкийн автомашинуудад гаалийн татвар шинээр тогтоосны улмаас Хятадын зах зээлд Tesla компанийн байдал дорджээ. 2018 оны гуравдугаар улирлын борлуулалтын хэмжээ эрс буурсан байна.

"Жэньминь жибао" сонинд 2018 онд мэдээлж байснаар, Хятадад оршин суух эрх авах маш хэцүү юм. Ийм эрх авахын тулд алдар нэртэй, эсвэл өөр онцгой шалтгаантай байх ёстой.

2016 оны эцсийн байдлаар болон 2004 он гарснаас хойш Хятадын эрх баригчид 10 мянга орчим “ногоон карт” олгожээ. Ийм эрх авсан гадаадын анхны эмэгтэй бол цөмийн физикч Жоан Хинтон юм. Эрдэмтэн эмэгтэй Хятадад 50 гаруй жил амьдарч байгаа аж. Түүнчлэн эдийн засгийн салбарт Нобелийн шагнал хүртсэн Роберт Манделл, химийн салбарын Нобелийн шагналтан Курт Вютрих, Бернард Феринга, Америкийн сагсчин  Стефон Марбери нар Хятадад оршин суух эрхтэй байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, RIA Novosti

Холбоотой сэдвүүд

илон маск хятад

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.