Э.Мөнхтуяа
12 сарын 21, 2018
26 настай Карна Радхаяа, 21 настай Полли Александра Робинсонтой хийсэн хурим нь дэлхий дахины онцлох мэдээ болоод зогсохгүй хуримын зураг нь цацагдсан даруйдаа сошиал ертөнцийг донсолгожээ.
Индонезийн давалгаан дээр гулгалтын багш, рестораны эзэн Манчестараас гаралтай Англи эмэгтэйтэй гэрлэсэн нь яагаад олны анхаарлыг татсан талаар ойлгохгүй байгаагаа хэлжээ. Тэдний хурим муслим заншилын дагуу хийгдсэн ба 12 дугаар сарын 16-ны амралтын өдөр болсон байна. Хуримын ёслолын бичлэгт сүйт бүсгүй инээмсэглэн, цагаан хуримын даашинз өмсөн, ягаан алчуур толгой дээгүүрээ нөмөрчээ.
Радхаяа, Робинсон нар Балид жилийн өмнө танилцсан байна. Тэд танилцсан даруйдаа бие биедээ таалагдсан бөгөөд хэд хэдэн удаа болзжээ. Хэдэн сарын турш бие биетэйгээ дотно танилцсаны дараа, хайр сэтгэлдээ хөтлөгдөн ийнхүү гэрлэжээ.
Робинсон нутаг буцсан нь тэдний харилцааг улам хүчтэй болгосноор барахгүй хурим болохоос өмнө зургаан сарын өмнө Робинсон муслим шашинтан болохоор шийджээ. Тэдний хуриманд голдуу хүргэний тал оролцсон боловч Робинсоны гэр бүлийнхэн хуримыг нь адислан, сайн сайхныг хүссэн байна.
"Энэ бол хувь заяа. Би хэзээ ч гадаад бүсгүйтэй амьдрахыг бурханаас асуугаагүй ч бурхан Полли миний эхнэр байх ёстой гэж шийдсэн ба би үүнд үнэхээр талархаж байна" гэж Радхаяа дурьджээ.
Хуримаа хийсний дараа хосууд Балид буцаж ирсэн бөгөөд одоо тэд эхнэр, нөхрийн амьдралаар амьдарч байна. Радхаяа одоо шинэ эхнэртээ иргэний харъяалал хүсч байгаа аж.
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.