Саруулын Ариунжаргал
05 сарын 13, 2018
Индонезийн Сурабая хотын гурван сүмийг онилон дэлбэлэлт үйлдсэн этгээдүүд нэг гэр бүлийн гишүүд болох нь тогтоогдсон гэж тус улсын ЦЕГ-ын дарга мэдэгдсэн тухай “Би-Би-Си” телевиз мэдээллээ.
Өнөөдөр тус улсын хоёр дахь том хот Сурабая-д амиа золиослогчид тэсрэх бөмбөг дэлбэлсний улмаас 11 хүн амь үрэгдэж, 40 орчим хүн шархадсан байна.
Тус улсын ЦЕГ-ын дарга Тито Карнавьян мэдэгдэхдээ “Нэг сүмд ээж нь хоёр хүүтэйгээ амиа золиосолсон бол нөгөө хоёр сүмд аав нь гурван хүүгийнхээ хамт тэсрэх бөмбөг дэлбэлэн амиа золиосолсон байна” гэжээ.
Энэ нь 2005 оноос хойш Индонезид болсон хамгийн олон хүний аминд хүрсэн халдлага аж.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.