Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Монгол Улс Дэлхийн аялал жуулчлалын байгууллагад 1990 онд гишүүнээр нэгдэн оржээ | Peak News

Монгол Улс Дэлхийн аялал жуулчлалын байгууллагад 1990 онд гишүүнээр нэгдэн оржээ

Х.Оргил
04 сарын 13, 2020

Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит  чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын дүрмийн 38 дугаар зүйлд оруулсан нэмэлтийг соёрхон батлах тухай хуулийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.

Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын дүрмийн 38 дугаар зүйлд оруулах нэмэлтийг соёрхон батлах хуулийн төслийг Улсын Их Хурлын 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталлаа. 

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Дэлхийн аялал жуулчлалын байгууллага нь 1974 онд байгуулагдсан дэлхийн 158 улсын гишүүнчлэлтэй, хариуцлагатай, тогтвортой, бүх нийтийг хамарсан аялал жуулчлалыг түгээн дэлгэрүүлэх чиг үүрэг бүхий байгууллага юм. Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын албан ёсны хэлд араб, англи, франц, орос, испани хэл багтдаг бөгөөд 2007 оны 11 дүгээр сард Колумби улсын Картаген ди Индиас хотноо хуралдсан Ерөнхий Ассамблейн 17 дугаар чуулганаар хятад хэлийг уг байгууллагын албан ёсны хэлний жагсаалтад оруулахаар тогтсон байна. Дүрмийн 38 дугаар зүйлд оруулах энэхүү нэмэлт нь гишүүн улсын гуравны хоёр нь соёрхон баталсан тухайгаа эх хадгалагчид мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болсонд тооцогддог.

Монгол Улс Дэлхийн аялал жуулчлалын байгууллагад 1990 онд гишүүнээр нэгдэн орсон ба сүүлийн жилүүдэд тус байгууллагатай харилцаагаа хөгжүүлж, мэргэжлийн сургалт явуулах, аялал жуулчлалын тандалтын төвийг байгуулах зэрэг үйл ажиллагааг тус байгууллагын дэмжлэгээр хамтран гүйцэтгэж байна. 

Манай улс Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын дүрмийн 38 дугаар зүйлд оруулсан нэмэлтийг соёрхон баталснаар Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын гишүүн орнуудын аялал жуулчлалын хөгжилд дэмжлэг болох, Монгол Улсын аялал жуулчлалын салбарт Хятадаас оруулах хөрөнгө оруулалт нэмэгдэх, хөрш орны хувьд аялал жуулчлалын цаашдын хамтын ажиллагаа өргөжих ач холбогдолтой юм. 

Улсын Их Хурлын Тамгын газар 

Холбоотой сэдвүүд

аялалжуулчлал уихтг

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.