Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Instagram амиа хорлохтой холбоотой хайлт хийсэн өсвөр насныхныг эцэг эхэд нь мэдэгддэг болно | Peak News

Instagram амиа хорлохтой холбоотой хайлт хийсэн өсвөр насныхныг эцэг эхэд нь мэдэгддэг болно

Meta компани өсвөр насныхны сэтгэлзүйн асуудлыг эрт илрүүлэх зорилгоор Instagram платформд шинэ хамгаалалтын тохиргоо нэвтрүүлэхээр болжээ.

Тодруулбал, Instagram хэрэглэгч өсвөр насныхан амиа хорлох, өөрийгөө гэмтээхтэй холбоотой мэдээллийг давтамжтай хайсан тохиолдолд тухайн хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчид автоматаар анхааруулга илгээх шинэ системийг туршиж эхэлж байгааг Meta компани мэдээллээ.

Шинэ тохиргоо нь “Teen Account” буюу өсвөр насны хэрэглэгчийн хяналттай хаягт үйлчлэх бөгөөд эрсдэлтэй түлхүүр үгсийг богино хугацаанд олон удаа хайсан үед мэдэгдэл очих юм. 

Анхааруулгыг аппликэйшн доторх мэдэгдэл, имэйл болон мессежээр илгээх боломжтой аж.

Meta-гийн зүгээс энэхүү функц нь хүүхдийг шууд хянах бус, харин эрсдэл үүсэхээс өмнө эцэг эхчүүдэд нөхцөл байдлыг анзаарах боломж олгох зорилготой ажээ. Түүнчлэн мэдэгдлийн хамт өсвөр насныхантай сэтгэлзүйн эмзэг асуудлынх нь талаар хэрхэн зөв ярилцах талаарх зөвлөмжүүдийг мөн хүргэх юм байна.

Өмнө нь Instagram ийм төрлийн хайлт хийсэн хэрэглэгчдэд сэтгэлзүйн туслалцаа өгдөг байгууллагуудын холбоосыг санал болгодог байсан бол шинэ систем нь хамгаалалтыг нэг шат ахиулж буй алхам аж.

Instagram-ын шинэ хамгаалалтын функцыг эхний ээлжид АНУ, Их Британи, Австрали, Канад зэрэг оронд үе шаттайгаар нэвтрүүлэхээр төлөвлөжээ.

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.