Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Зөвлөгөө: Хүүхдээ үе тэнгийн дээрэлхэлтэд өртөж байгаа эсэхийг хэрхэн мэдэх вэ? | Peak News

Зөвлөгөө: Хүүхдээ үе тэнгийн дээрэлхэлтэд өртөж байгаа эсэхийг хэрхэн мэдэх вэ?

Сургуулийн орчин дахь үе тэнгийн дээрэлхэлт (bullying) нь зөвхөн зодоон хийх, бие махбодын хүчирхийллээр хязгаарлагддаггүй. 

Хятадын Геошинжлэх Ухааны Их Сургуулийн эрдэмтэн Жуо-Ин Хан болон Ухань хотын Сэтгэцийн Эрүүл Мэндийн Төвийн хамтарсан судалгаанд дурдсанаар үг хэлээр доромжлох, гадуурхах, цахим орчинд дарамтлах зэрэг нь үе тэнгийн дээрэлхэлтэд мөн тооцогддог байна. 

Тиймээс эцэг эхчүүд та бүхэн дараах асуултаар хүүхдээ эрсдэлтэй нөхцөлд байгаа эсэхийг лавлаарай. 

1. Хэн нэгэн эсвэл бүлэг хүүхэд чамайг шоолж, доромжилж, бусдын өмнө эвгүй байдалд оруулдаг уу?

2. Чамайг анги хамт олон, найз нөхдийн хүрээллээс зориуд гадуурхах, сургуулиас зохион байгуулагдсан үйл ажиллагаанд оролцуулахгүй байх тохиолдол гарч байсан уу?

3. Сошиал орчинд чамайг доромжилсон, гутаасан, дарамталсан пост бичиж, чатаар дарамталж байсан уу?

4. Чиний эд зүйлсийг санаатайгаар нуух, эвдэх, булаах зэрэг үйлдэл гарч байсан уу?

5. Сургуульдаа явахад эсвэл ангийнхаа зарим хүүхэдтэй уулзахад айдас, түгшүүр мэдэрч байна уу?

Хэрэв,

0–1 “тийм” гэж хариулсан бол энэ нь энгийн зөрчил байх магадлалтай. Гэхдээ тухайн нөхцөл байдлыг үл тоомсорлохгүй, анхааралтай ажиглах нь зүйтэй.

2–3 “тийм” гэж хариулсан бол таны хүүхэд үе тэнгийн дээрэлхэлтэд өртөж байж болзошгүй. Хүүхэдтэйгээ ярилцаж, мэргэжлийн хүнтэй зөвлөөрэй. 

4–5 “тийм” гэж хариулсан бол таны хүүхэд дээрэлхүүлж байх магадлал өндөр. Ийм тохиолдолд багш, эцэг эх эсвэл сургуулийн зөвлөхтэй нь аль болох хурдан холбогдож, таслан зогсоох хэрэгтэй.

Эх сурвалж: "Translational Pediatrics" олон улсын
эрдэм шинжилгээний сэтгүүл

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.