Г.Сайнзаяа
12 сарын 26, 2017
Apple компани энэ онд гурван төрлийн ухаалаг гар утас гаргасны хамгийн үнэтэй, хамгийн их өөрчлөгдсөн нь iPhone Х билээ. Гэхдээ өмнөх iPhone 8, 8 Plus загвар нь муу гэсэн үг биш. Хүн бүр хэрэгцээ шаардлагадаа л нийцсэн утас авах нь зүй. Ямартай ч үнэтэй авсан iPhone-оо бүрэн дүүрэн хүчин чадлаар нь ашиглахын тулд танд нэмэлт хэрэгслүүд хэрэгтэй.
Урт кабль
Илүү USB кабель хэзээ ч илүүдэхгүй. Тэр дундаа Nomadd-ын кабель Apple компанийн баталгаатай, бат бөх, урт, богино, царайлаг гээд олон давуу талтай. Гурван сарын баталгаа өгдөг ч хэдэн ч жил хэрэглэж мэдэхээр. Яг одоо шинэ жилийн бэлэгтэй, хямдралтай худалдаа зарласан байгаа.
iPhone Х-д зориулсан гэр хэдэн зуун саяараа л байгаа. Гэхдээ UAG-ийнх хөнгөн хэрнээ утсыг сайн хамгаалдгаараа онцлог.
Машин жолоодож явахдаа утсаа оролдож болохгүй. Энэ энгийн хэрнээ амь насанд амин чухал дүрмийг хүн бүр мэддэг ч хэрэгжүүлдэггүй, заримд нь тэгэх боломж байдаггүй. Тэгвэл AUKEY-ийн соронзонтой утас тогтоогч авсаархан, хямд үнэтэй, амь нас аврах магадлалтай ганц бүтээгдэхүүн гэж болно.
Сүүлд гарсан гурван iPhone Qi стандартаар цэнэглэгддэг. Тиймээс зах зээлд хэдийнэ гарсан утасгүй цэнэглэгчийг дэмжинэ гэсэн үг. Мөн л олон сонголт байгаа ч RAV Power’s Fast утасгүй цэнэглэгч цэнэглэх хурдаараа тэргүүлжж байна.
Өнөө цагт утасны цэнэг дуусна гэдэг хар дарсан зүүд л гэсэн үг. Тийм болохоор бидний нэрлэж заншсанаар пауэрбанк бол ухаалаг гар утас шиг л амин чухал зүйл болжээ. Технологчдын санал болгож буй Anker баттерей бие жижиг ч бэлчээр томтой. Чанартай, удаан хэрэглэнэ.
Ухаалаг гар утасны зураг авах чадвар сүүлийн жилүүдэд эрс сайжирч, хувьсал хийгээд буй. Өнөө цагт нэг бол мэргэжлийн, үнэтэй камер, нэг бол ухаалаг гар утасны камераар л зураг авч байгаа билээ. Гадуур худалдаж буй хямд үнэтэй линз зургийн ихэнх хэсгийг бүрэлзүүлчихдэг гэмтэй. Харин Aukey линз байхад iPhone-ыхоо камераар урлагийн бүтээл гаргасан ч болно.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.