Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Ипотекийн зээлдэгчийн амь насны даатгал: Гэр бүлийн санхүүгийн хамгаалалт | Peak News

Ипотекийн зээлдэгчийн амь насны даатгал: Гэр бүлийн санхүүгийн хамгаалалт

Өнгөрсөн оны 10 дугаар сард Ховд аймагт нэгэн залуу гэр бүл ипотекийн зээлээ шийдвэрлүүлж, шинэ байрандаа төвхнөөд байлаа. Үүнээс хэдхэн хоногийн дараа өрхийн тэргүүн өвчний улмаас амь насаа алдсан харамсалтай үйл явдал болжээ. Хань ижил нь түшиг тулгуураа, дөрвөн балчир үр нь аавыгаа алдана гэдэг юугаар ч нөхөгдөшгүй гарз. Гэтэл энэ уй гашуудлын зэрэгцээ үлдэж хоцорсон гэр бүлд үүсэх санхүүгийн асуудал олон бий. Энэ гэр бүлийн хувьд ипотекийн зээл авахдаа зээлдэгчийн амь насны даатгалд хамрагдсан байсан тул байртайгаа үлджээ. Учир нь амь насны даатгалын гэрээний дагуу даатгалын компани зээлийн үлдэгдлийг барагдуулж, банкны барьцаанаас орон сууцыг чөлөөлсөн юм.

Peak.mn сайт “Санхүүгийн боловсрол” буландаа энэ удаа ипотекийн зээлдэгчийн амь насны даатгал сэдвээр мэдээлэл бэлтгэлээ. Өнгөрсөн оны (2025) наймдугаар сарын 1-нээс Санхүүгийн зохицуулах хорооноос ипотекийн зээлдэгчийн амь насны даатгалыг урт хугацааны даатгалын компаниар хийлгэх зохицуулалт хэрэгжиж эхэлсэн. Өмнө нь зээлдэгч өөрийн сонголтоор гэнэтийн ослын даатгалд хамрагдах боломжтой байсан. Ийм төрлийн даатгал нь ихэвчлэн зөвхөн ослын шалтгаантай эрсдэлийг хамардаг байв. Шинэ зохицуулалтын хүрээнд ипотекийн зээл шинээр авах, эсвэл одоогийн даатгалын гэрээгээ сунгах иргэд урт хугацааны амь насны даатгалын бүтээгдэхүүнд хамрагдах шаардлагатай болсон.


Амь насны даатгал нь гэрээний хугацаанд зээлдэгч гэнэтийн осол, өвчний аль ч шалтгаанаар эрсдэлд орсон тохиолдолд зээлийн үлдэгдэл дүнгээр нөхөн төлбөр олгох зохицуулалттай. Өөрөөр хэлбэл, зээлийн өрийг ар гэрт нь шилжүүлэхгүйгээр даатгалын тогтолцоогоор барагдуулах боломжийг бүрдүүлж байгаа юм.


 Бичлэг үзэх: 


 “Хань ижилгүйгээр яаж дөрвөн хүүхдээ өсгөхийн зэрэгцээ өр зээлээ төлж барагдуулна даа” гэж шаналж явсан...


Даатгуулагчийн гэр бүлийн төлөөлөл Н.Өлзийхишиг

Анх манай гэр бүлийн хүн зээлээ авахаар болоход банкнаас ипотекийн зээлдэгч амь нас, эрүүл мэндийн даатгалд заавал хамрагдсан байх ёстой гэж хэлсэн. Тэр үед ийм зүйл амьдралд тохиолдоно гэж огт бодоогүй ч “Мандал Лайф” компанийг сонгож, даатгалын гэрээгээ байгуулсан юм. 

Ингээд ипотекийн зээл маань есдүгээр сарын 25-нд гарч, аравдугаар сарын 25-нд анхны төлөлтөө хийгээд байлаа. Гэтэл удалгүй манай хүн өвчний улмаас нас барсан... Цаашдаа яаж амьдарна даа л гэж бодож байлаа. 

Ажил явдал дуусаад удаагүй байхад даатгалын компаниас бидэнтэй холбогдож, нөхөн төлбөр олгохоор шийдвэрлэснийг дуулгасан. Тэр үед ээж аав, ах дүүс маань хамт байсан юм. Дөрвөн балчир үртэйгээ үлдсэн намайг тэд маань, “Хань ижилгүйгээр яаж дөрвөн хүүхдээ өсгөхийн зэрэгцээ өр зээлээ төлж барагдуулна даа” гэж санаа нь зовж явсан.  

Удалгүй зээл авсан дансанд даатгалын нөхөн төлбөр орж, банкнаас "Төлбөр нь орсон байна" гэж дуудаад зээлийг маань шууд хааж өгсөн. Амьдралын хүнд бараан өдрүүдэд дэм болж, хүүхдүүдтэйгээ гэртээ нэг ч гэсэн санхүүгийн дарамтгүйгээр амьдрах боломж бүрдсэнд талархаж байна.

Ер нь хүн болгон л хагацал зовлон тохиолдохгүй юм шиг санаж явдаг шүү дээ. Гэтэл тулаад ирсэн үед даатгал ямар чухал зүйл вэ гэдэг нь бид амьдрал дээрээ бодитоор харлаа. Тиймээс хүмүүст даатгалыг зүгээр нэг шаардлага гэж харахаас илүүтэйгээр энэ талаар илүү ойлголт, мэдлэгтэй ханддаг байгаарай гэж хэлмээр байна. 


Гэр бүлийнхээ өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлаад ирэхээр даатгалын тухай нухацтай бодож чаддаг 

/Мандал Лайф Даатгал ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Бат-Эрдэнэ/

Сүүлийн жилүүдэд ипотекийн зээл авагчдын тоо эрчимтэй өссөөр байна. Гэнэтийн эрсдэл тохиолдож, зээлээ төлж чадахгүйд хүрвэл банк барьцаа хөрөнгийг борлуулах, хураахдаа хүртэл тулдаг. Ийм үед ард үлдсэн гэр бүлийнхнийг зээлийн дарамтаас хамгаалах нэг боломж нь ипотекийн зээлдэгчийн амь насны даатгал байдаг.

Монголчууд бидний хувьд нас баралтын талаар ярихаас санаа зовж, халширдаг хандлага бий. Амь насны даатгалыг тухайн иргэд ‘нас барна’ гээд авч байгаа хэрэг биш. Харин гэнэтийн нөхцөл гарвал ар гэрийнхээ санхүүгийн тогтвортой байдлыг хэрхэн хамгаалах вэ гэдгээ шийдэж буй урьдчилсан зохицуулалт гэж харах хэрэгтэй.Бид энэ соёлд дасаагүй учраас эхлээд бодоход тухгүй, хэцүүхэн санагдана. Гол нь хүнээ алдах зовлонг дагаад маш олон санхүүгийн асуудал тулгардаг бодит үнэнг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Гэр бүлийнхээ өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлаад ирэхээр хүн энэ тухай нухацтай бодож чаддаг. 

Жишээлбэл, 30 жилийн хугацаатай зээл авсан залуу гэр бүл байна гэж бодъё. Таван жил, найман жил, эсвэл хорин жилийн дараа гээд хэзээ ч эрсдэл гарахыг үгүйсгэх аргагүй. 

Тэжээгчээ алдсан айл өрх тухайн хүнээс хамаардаг орлого бүрэн тасарна. Хэрэв орон сууц, автомашин, цалингийн зээлтэй байсан бол эдгээр өр төлбөр ар гэрийн нуруун дээр шилждэг. Үүн дээр хүүхдийн сургалтын төлбөр, өдөр тутмын амьжиргааны зардал гээд яригдалгүй үлддэг олон зүйл бий. 

Гэр бүлийн орлогын эх үүсвэрийг бүрдүүлэгч амь насаа алдахад 4 өрх тутмын 1 нь ядууралд өртөж, өрхийн амьдралын түвшин богино хугацаанд 1-2 түвшнээр буурдаг гэх судалгаа ч бий.Тэгэхээр ипотекийн зээлдэгчийн амь насны даатгалын гол зорилго нь зээлийн үлдэгдлийг даатгалын тогтолцоогоор барагдуулах явдал. Үүгээр хүний амийг үнэлж буй хэрэг огт биш. Харин дараа нь үүсэх санхүүгийн ачаанаас хөнгөлдөг.

Саяхныг хүртэл ипотекийн зээлдэгчид барьцаа хөрөнгийн даатгал болон зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалд хамруулдаг байсан. Энэ төрлийн даатгалаар зөвхөн үйлдвэрлэл, ахуйн, зам тээврийн осол зэрэг гэнэтийн ослын улмаас амь насаа, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан тохиолдолд зээлийн үлдэгдлийг даатгалын компаниас гаргуулах нөхцөлтэй байдаг. Өөрөөр хэлбэл, өвчний улмаас нас барсан тохиолдолд энэ даатгал үйлчлэхгүй гэсэн үг. 

Харин зээлдэгчийн амь насны даатгал нь өвчлөл, эрсдлийн ангилал заахгүйгээр зээлийн үлдэгдлийг даатгалын компани барагдуулдаг нөхцөлтэй. Иргэдийн хувьд ипотекийн зээл хөөцөлдөх үедээ даатгалын талаар ойлголт мэдлэг багатай ирдэг. Үүнээсээ болоод даатгалын хамрах хүрээгээ нягтлалгүй андуурч ойлгох үе гардаг. 

Тэгэхээр хамрагдаж байгаа даатгал маань гэнэтийн ослынх уу, амь насны даатгал уу гэдгийг нягталж  байж үйлчилгээгээ авдаг байх нь чухал.


Ипотекийн зээл бол өрхийн хамгийн урт хугацааны, хамгийн том санхүүгийн шийдвэрүүдийн нэг. Бид зээл авсан хугацаанд амьдралд тохиолдох гэнэтийн эрсдэлүүдийг үгүйсгэх боломжгүй. Ийм нөхцөлд зээлдэгчийн амь насны даатгал нь зөвхөн санхүүгийн бүтээгдэхүүн биш, өрхийн тогтвортой байдлыг хамгаалах нэг хэлбэр болдог.

2025 оны наймдугаар сараас хэрэгжиж эхэлсэн зохицуулалтын дагуу ипотекийн зээлдэгчид урт хугацааны амь насны даатгалд хамрагдах шаардлагатай болсон нь зээлийн эрсдэлийг илүү өргөн хүрээнд хамгаалах зорилготой. Гэсэн ч иргэд даатгалын гэрээ байгуулахдаа хамрах хүрээ, нөхцөл, хязгаарлалт, нөхөн төлбөр олгох шалгуурыг сайтар нягталж, өөрийн хэрэгцээ, боломжид нийцүүлэн сонголтоо хийх нь чухал юм.

Даатгал нь эрсдэлийг бүрэн арилгах биш, харин санхүүгийн ачааллыг бууруулах зохицуулалт гэдгийг мэргэжилтнүүд онцолдог. Тиймээс ипотекийн зээл авах гэж буй болон одоо зээлтэй иргэд зөвхөн шимтгэлийн хэмжээгээр бус, урт хугацааны үр дагаврыг тооцоолж, мэдээлэлтэй шийдвэр гаргаж байхыг зөвлөе. Peak.mn сайт цаашид “Санхүүгийн боловсрол” буландаа өрхийн санхүүгийн тогтвортой байдалтай холбоотой сэдвүүдийг үргэлжлүүлэн хүргэх болно.

Холбоотой сэдвүүд

даатгал амь насны даатгал

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.