Ирак дахь Японы Элчин сайдын яамны үйл ажиллагааг зогсоов

Peak.mn
01 сарын 09, 2020

ТОКИО. /NHK/. Иракийн нийслэл Багдад хот дахь Элчин сайдын яамныхаа үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон талаар Японы Гадаад хэргийн яам лхагва гарагт мэдээлжээ.

Мөн Гадаад хэргийн яам Иракийг орхихыг тус улс дахь япончуудад уриалжээ. Үүний зэрэгцээ Ираны нийслэл Техран болон бусад хот дахь бэлэн байдлыг  нэмэгдүүлээд, ямар ч шалтгаанаар зорчихгүй байхыг ард иргэддээ уриалсан байна. 

Ирак дахь Америкийн цэргүүдийн байрлаж буй байгууламжуудыг онилон Иран пуужийнгийн цохилт өгсний улмаас бүс нутгийн хурцадмал байдал нэмэгдсэн үед Японы Гадаад хэргийн яам дээрх шийдвэрийг гаргажээ.

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой сэдвүүд

ирак иран элчинсайдыняам япон

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.