Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Иракт интернэтийн сүлжээг тасалжээ | Peak News

Иракт интернэтийн сүлжээг тасалжээ

Peak.mn
11 сарын 05, 2019

БАГДАД. /TASS/. Иракийн нийслэл Багдад хот болон ихэнх муж интернэтээс бүрэн таслагдсан байна. Энэ нь тус улсад дэгдсэн эмх замбараагүй байдал улам даамжирсантай холбоотой гэж олон улсын “NetBlocks” төрийн бус байгууллагын цахим хуудсанд мэдээлжээ.

Тус байгууллагын мэдээлснээр, Багдад, Басра, Кербала болон бусад хотын хэдэн арван сая оршин суугч цахим сүлжээнд холбогдох боломжгүй болсон байна. Тус улсад эсэргүүцлийн ажиллагаа эхэлснээс хойших хамгийн өргөн цар хүрээтэй хязгаарлалт нь энэ болж байгаа аж. Харин Иракийн хойд нутгийн курдуудын суурингуудад интернэт тасраагүй байна. 

Ажилгүйдэл, авилга газар авч, амьжиргааны түвшин доогуур байгааг эсэргүүцсэн жагсаал Иракт 10 дугаар сарын 1-нд эхэлсэн бөгөөд жагсагчид Засгийн газрын тэргүүн Адель Абдель Махдиг огцрохыг шаардаж байгаа юм. Нийслэл хот болон бусад хэд хэдэн газар тайван жагсаал олныг хамарсан эмх замбараагүй байдал болж хувирсан байна. Улмаар 10 дугаар сарын 2-нд Багдад хотод интернэтийн сүлжээг хааж, 10 дугаар сарын 11-ний өдөр сэргээжээ. Олныг хамарсан эсэргүүцлийн ажиллагааны улмаас интернэтийг таслахад Иракт 1 тэрбум орчим ам.долларын хохирол учирсан гэж телевизийн “Al Sumaria” суваг мэдээлжээ.

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.