Ирэх даваа гарагаас 3 настай хүүхдүүдийг бүртгэл шаардахгүй цэцэрлэгт авна

Л.Дэлгэрмаа
02 сарын 08, 2022

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2021-2022 оны II улирлын хичээлийг эхлүүлэх бэлтгэл ажилтай холбогдуулан мэдээлэл хийлээ.

Ээн үеэр Боловсролын сайд Л.Энх-Амгалан "3 настай хүүхдүүдийг хоёрдугаар сарын 14-нөөс эхэлж цэцэрлэгт авна. Гэхдээ хоёр настай хүүхдүүд гурван настай руу шилжээд орчихсон учир бүртгэл шаардлагагүй хүүхдүүд тухайн цэцэглэгтээ хамрагдана.

Хоёр насандаа бүртгэлээс гадуур үлдсэн хүүхдүүдийг шинээр бүртгэнэ. 

Гурван настай нийт 76,763 хүүхэд байгаагаас 61 хувь буюу 47 мянган хүүхдийг л цэцэрлэгт хамруулах боломжтой. 

Ерөнхийдөө 2, 3 настнуудыг цэцэрлэгт хамруулахын тулд хувийн цэцэрлэгүүдийг 100 хувь ашиглах чиглэлд анхаарлаа хандуулна.

  • 3 настнуудын 61 хувийг,
  • 4 настны 86 хувийг,
  • 5 настай хүүхдүүдийг 100 хувь хамруулахаар зорьж байна" хэмээн мэдээлжээ.
Холбоотой сэдвүүд

бшуя л.энх-амгалан цэцэрлэг

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.