Б.Баясгалан
03 сарын 16, 2020
Улсын онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Энэ үеэр ОБЕГ-ын дарга, Хошууч генерал Т.Бадрал "Нөхцөл байдал ярвигтай цаг үед ирж байх шиг байна. Шинэ коронавирусээр өвчилсөн хүний тоо дэлхийн хэмжээнд 150.000 гаруй болж, 6500 гаруй хүн нас барсан байна. Мөн уг халдвар бүртгэгдсэн орны тоо хурдтай өсөж 150 боллоо.
Цаашид бид олон удаа онгоц хүлээж авахад төвөгтэй болж байна. Берлин, Москвагаас өнөө өглөө ирсэн хүмүүсийн дунд тодорхой шинж тэмдэгтэй хүмүүс ирээд ХӨСҮТ-д тусгаарлагдлаа. Европ талаас маш том эрсдлүүд байгаа учир гадны ямар ч иргэнийг манай улс хүлээж авахгүй. Зөвхөн ОХУ-аас орж ирж буй хүнсний тээвэртэй холбоотой тээврийн жолооч нарыг оруулна.
Монгол Улсад юугаар дамжин эрсдэл ирж байна вэ гэхээр, бид гадаадаас иргэдээ авчирж байна. Тэдгээр дотор ямар нэгэн байдлаар өвчний шинж тэмдэг илэрвэл бидний эрсдэл өдрөөс өдөрт нэмэгдэнэ.
Цаашид иргэдээ авчрах нислэгийг олон дахин үйлдэх нь том эрсдэл дагуулж буй учир тодорхой хугацааны дараа иргэдээ авчрах нислэгийг хязгаарлахаас өөр аргагүй байдалд орно.
Дэлхийн бусад улс оронд сууж буй 190.000 орчим монгол иргэнд анхааруулж хэлэхэд Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс та бүхний эрүүл мэнд, аюулгүй байдал хамаатай. Мөн улс орныхоо аюулгүй байдлыг хамгаалах үүднээс болж өгвөл та бүхэн оршин сууж буй улс орондоо өөрсдийгөө хамгаалж, хүндрэлтэй энэ цаг үеийг давах, өөрсдийн аюулгүй байдлаа хангах ёстой.
Өнөөдөр бид гурав дахь онгоцоо хүлээж авна. Улмаар нийт 800 орчим хүн ирж байна. Иймд гаднаас ирж буй иргэд Засгийн газа, Улсын онцгой комиссын зөвлөмжийг сайтар дагаж мөрдөх хэрэгтэй" хэмээн мэдэгдлээ.
Сэтгэгдэл бичих (24)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [182.160.37.90] ・ 2020.03.22 Хариулах
Дүрэм журмаа ягштал биелүүлж байгаа 3 сая шахуу эрүүл иргэдээ бодож болдоггүй юмуу? түр зогсоохоос ѳѳр аргагүйд хүрнэ.Энэ чинь ТАХАЛ шүүдээ!!!
Зочин [182.160.37.90] ・ 2020.03.22 Хариулах
Бѳѳн бѳѳнѳѳр нь зѳѳж авчраад байх юм, багтаах байртай юм шиг яасан ч хэцүү юмдээ.
Зочин [202.179.26.212] ・ 2020.03.22 Хариулах
өө бас авчирсаар, Зөөвөрлөсөөр энэ маягаар бол ЗГ-аас гаргасан Тогтоол шийдвэр, Журмыг ягштал биелүүлж ирсэн Нутаг оронд оо байгаа Иргэд том Эрсдэлд орж Эрүүл мэнд Амь насаараа Хохирч үлдэх юм байна дөө, ,
Зочин [64.119.18.252] ・ 2020.03.21 Хариулах
Хятадууд энэ вирусийн тархалтыг зогсоосон нэг хүчин зүйл нь гадаадаас иргэдээ татаж авчраагүй байгаа юм шүү
Зочин [64.119.27.57] ・ 2020.03.23 Хариулах
iruulehgui bh ni zub baihaa dandaa gadnaas orood irsen humuusees asuudal garaad bna sh uu dee hizgasralat hiih ni zub gej bodjjna
Зочин [103.212.118.101] ・ 2020.03.20 Хариулах
нэг онгоцноос 1-3 тохиодол гарч байна. Тэр онгоцоор ирсэн бүх хүн халдварын өндөр эрсэлтэй боллоо гэсэн үг шдэ
Зочин [66.181.191.196] ・ 2020.03.20 Хариулах
Одоо хязгаарласан дээрээ, тэгж онгоц онгоцоор зөөж байгаад нэг алдвал эрсдэлтэй шүү, одоо хангалттай, байгаа байгаа газраа амиа аргал гэх хэрэгтэй.Ирсэн онгоц бүрээс илэрч байгаа тул уучилаарай гэх нь зөв
Зочин [192.82.67.79] ・ 2020.03.18 Хариулах
Eh orondoo irj bolno gehdee CORONAVIRUS bitgii awchiraarai
Зочин [103.212.116.119] ・ 2020.03.18 Хариулах
Хувиа бодсонгууд нь ирнэ . Халдвар тээгч болоё л гэвэл онгоцонд суу . Гадаадад эмчилгээ бга эндэхээ голоод стрессд орлхын нэмэр шүү дээ
Зочин [192.82.70.113] ・ 2020.03.18 Хариулах
Монголоо голоод байдаг улс тэндээ учраа олоочдээ Заавал вирус тээж авчирч яах гээд бнаа Верустэй хүнииг битгии авчираачээ!!!
Зочин [192.82.70.113] ・ 2020.03.18 Хариулах
Гадаад явна гэж үхэн хатан зүтгэсэн улс өвчин намдахаар л ирэх хэрэгтэй. Тэндээ өөрсдиигөө тусгаарлаач!!!
Зочин [192.82.70.113] ・ 2020.03.18 Хариулах
Бүх иргэдээ гаднаас авчирч чадахгүй бж вирус оруулж ирэхээ болиочдээ!!!
Зочин [66.181.161.63] ・ 2020.03.18 Хариулах
Онгоцондоо битүү орчинд олуулаа халдварт өртөх өндөр эрсдэлтэйгээ бодолцоорой. Тэндээ амьдарч сурсан, идээшсэн хүмүүс ирэх гэж зүтгэх нь ёстой азаа үзэж байна даа.
Зочин [66.181.190.145] ・ 2020.03.17 Хариулах
Эрүүл ч бай өвчтэй ч байсан эх нутагт нь авч ирэх нь зүйтэй Хүний газар шууд үх гээд хаях сэтгэл монгол хүний зүрхэнд байхгүй.Бид бүгд л хариуцлагтай байж нэг нэгээ бусдыгаа аврах нь нэн чухал цаг үе шүү.Хийж байгаа нэгнээ дэмжиж сэтгэл санаагаа нэгтгэх нь чухал .Гар бие оролцож чадахгүй нэг нь чимээгүй амиа бодоод л сууж бай гэж хэлмээр байна.
Зочин [1.225.150.152] ・ 2020.03.17 Хариулах
Gadaadad yalanguya europe-d Mongolchuud hetsuu sh dee. Irehgui l bol ted tendee zugeer l hunii toond orohgui, niigmiin halamj avch chadahgui uhne sh dee
Зочин [202.126.89.214] ・ 2020.03.17 Хариулах
Улс сайхан сэтгэл гаргаж байхад битгий өвчтинтэй ирээрэй.
Зочин [202.126.89.214] ・ 2020.03.17 Хариулах
Өвчтэй бол битгий ирээ. Улсаа бод энд ажилж амьдарч байгаа хүмүүсийг бод.
Зочин [202.21.107.95] ・ 2020.03.17 Хариулах
Гадаад улс оронд байгаа монголчууд өөрсдийнхөө аюулгүй байдлыг хамгаалж байх хэрэгтэй. Маскаа зүү, гараа ариутга. Айж ичиж маяглаж байж маск зүүхгүй явж байгаад корона тусчаад ирлээ. Үхсэн нь дээр үү маскаа зүүсэн нь дээр үү сайн бодоорой.
Зочин [66.181.191.19] ・ 2020.03.16 Хариулах
Муугаа мэдэхгүй олон хүн авч эх орондоо эрсдэл учруулж болохгүй байсан шүү! Тэндээ байсан нь тэдэнд ашигтай шүү дээ
Зочин [110.70.58.5] ・ 2020.03.16 Хариулах
Байгаа байгаа газартаа дэглэмээ сайн барьж энэ айхтар тахлыг онгороод хэрэгтэй биздээ..
Зочин [117.111.4.52] ・ 2020.03.16 Хариулах
Teneg pezda be chi
Зочин [117.111.2.160] ・ 2020.03.16 Хариулах
Odoo boli2 gadaadad oorsdinho toloo yavchihaad odo ireh gd bga humuus bolij uzee Eh oron mini eruul baig
Зочин [178.243.20.241] ・ 2020.03.16 Хариулах
Чиний ах дүүс байвал тэгээд тэндээ үлдээд үхэхүү
Зочин [202.55.180.219] ・ 2020.03.16
Uheed bgaa Hun haana bgaaan ....
Санал болгох
1 Сонгогчийн боловсрол: Таны сонгох нэр дэвшигч итгэлтэй хүн мөн үү?
2 Х.Алтантуяа: Хүүхдийг сургая гэвэл багш хүн маш нарийн мэдрэмжтэй байх хэрэгтэй
3 Айлын хүүхдүүд айхтар: Улс орнууд уур амьсгалын өөрчлөлттэй хэрхэн тэмцэж байна вэ?
4 Голомт банк "Оюутны тэтгэлэгт хөтөлбөр"-өөө шинэчлэн 20 дахь жилдээ зарлалаа
5 Зөвлөгөө: Өсвөр насны хүүхдийнхээ сэтгэл зүйг ойлгож, дэмжих нь
Холбоотой мэдээ
Нийгэм
ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян ажлаа хүлээн авлаа
Б.Баясгалан ・ 07 сарын 17, 2020
Эрүүл мэнд
Өрхийн эмнэлэгт үзүүлсэн хүүхдүүдийн 32.1 хувь нь томуугийн оноштой байна
Альгирмаагийн Энэрэл ・ 03 сарын 21, 2022
Нийгэм
Тусгай үүргийн нислэгт хамрагдах иргэдийн анхааралд
Б.Баясгалан ・ 01 сарын 28, 2021
Нийгэм
УОК: Иргэн бүрийн гар утсанд Google, Apple компаниас мэдэгдэл очно
Б.Баясгалан ・ 04 сарын 18, 2021
Нийгэм
Дүүрэг бүрт нэг цэг ажиллаж, 60-аас дээш насны иргэдийг вакцинжуулалтад хамруулахаар боллоо
Б.Баясгалан ・ 04 сарын 12, 2021
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 24-р байр
© 2017-2024 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.