Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Иргэдийг гэрээс нь гаргахгүй байх чиглэлээр зураглал гаргаж, алба хаагчид хяналтын эргүүл хийж байна | Peak News

Иргэдийг гэрээс нь гаргахгүй байх чиглэлээр зураглал гаргаж, алба хаагчид хяналтын эргүүл хийж байна

Б.Баясгалан
11 сарын 12, 2020

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан хөл хорионы дэглэмийг сахиулахаар мэргэжлийн хяналт, цагдаа, онцгой байдлын албан хаагчдын хамтарсан эргүүл хяналтын баг нийслэлийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт үүрэг гүйцэтгэж эхэллээ.  

Иймд иргэн та хөл хорионы дэглэмээ баримталж,  шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байх, амны хаалтаа байнга зүүж,  халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж, төрийн байгууллагуудын албан хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлэхийг анхааруулъя. 

Тус ажилд НМХГ-ын 400 гаруй албан хаагч дайчлагдан ажиллаж байна.

Маскаа зүүе, гараа ариутгая, зай барья, хөл хорионы дэглэмээ сайтар сахья гэж НМХГ-аас мэдээллээ.

Шадар сайд Я.Содбаатар "Улсын хэмжээнд хөдөлгөөнийг аль болох бүрэн зогсоох чиглэлд ажиллаж буй учир иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг уриалж байна. Үүнд хяналт тавина. Цагдаа, хүчний байгууллагын алба хаагчид гудамж талбай, орц, гарцад бүгдэд нь хяналт тавьж ажиллахаар зураглал гаргаж байна" хэмээн өчигдөр орой мэдээлсэн. Тус зураглалын дагуу алба хаагчид хяналтын эргүүл хийж байна.

Сэтгэгдэл бичих (2)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.